Химийн бодист түлэгдэл гэж юу вэ?
Химийн хүчил, будаг шингэлэгч, түлш зэргийн олон төрлийн химийн бодист түлэгдэж болно. Ихэвчлэн түлэгдсэн дариуд арьсанд өвдөлт мэдрэгдэж, улайх, хорсох зэргийн зовиур мэдрэгддэг. Ховор тохиолдолд түлэгдсэнээ анзааралгүй явдаг байна. Энэ нь тухайн бодисын өвөрмөц чанартай холбоотой.
Хэрэв химийн бодист түлэгдсэнээ даруй анзаарсан бол:
- Арьсыг түлж байгаа химийн бодисыг арьснаас салгах. Хуурай бодисын хувьд арьсан дээрээс даавуугаар арчина. Шингэн бодисын хувьд усаар угаах боломжтой.
- Бодист идэгдсэн хувцас болон бусад эдлэлийг биеэс холдуулах – Идэмхий чанартай бодис байвал хувцас болон бусад эдлэлүүдээс арьсыг гэмтээх аюултай.
- Түлэгдсэн хэсгийг усаар зайлах – Бага даралттай хүйтэн усаар 10 минутын турш угааж цэвэрлэх. Гараа хүргэж болохгүй. Усанд дүрэх, ус гоожуулах байдлаар угаана. Нүдээ гэмтээхгүйн тулд нүдний шил зүүгээрэй.
- Ариутгасан бинт, цэвэр даавуугаар ороох
- Шаардлагатай бол өвчин намдаах эм уух
Хэрэв өөрийгөө химийн бодист хордсон гэж сэжиглэж байвал:
- Бодист түлэгдсэн хувцас болон бусад эдлэл байгаа эсэхийг шалгах
- Түлэгдсэн байж болох биеийн бүх хэсгийг бага даралттай хүйтэн усаар зөөлөн угаах. (Гараа хүргэж болохгүй. Усанд дүрэх, ус гоожуулах байдлаар угаана.)
- Ариутгасан бинт болон цэвэр даавуугаар ороох
- Шаардлагатай бол өвчин намдаах эм уух
АНХНЫ ТУСЛАМЖ
- Химийн бодисын хордлогоос үүдэн ухаан алдах, амьсгал давчдах, амьсгалахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглах
- Химийн бодис арьсыг 8 см-ээс илүү хэмжээнд түлсэн байгаа эсэхийг шалгах
- Нүд, гар, хөл, бэлэг эрхтэн болон бусад эрхтнүүдийг гэмтээсэн эсэхийг ажиглах
Хэрэв дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал яаралтай түргэн тусламж дуудах бөгөөд (Түргэн тусламж - 103) түргэн тусламж ирэх хугацаанд химийн бодисыг холдуулах, хүйтэн усаар зөөлөн угаах (Гараа хүргэж болохгүй) зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
ЭМЧИЛГЭЭ
Хэдийгээр хөнгөн зэргийн түлэгдлүүдэд сорвигүй эдгэх, гэрийн нөхцөлд арга хэмжээ авах боломжтой ч хүнд зэргийн түлэгдлүүдэд заавал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай. Эмчийн заавраар:
- Усан суурьтай тос түрхэх
- Өвчин намдаах тос түрхэх
- Түлэгдлийн эсрэг тос түрхэх
- Үрэвслийн эсрэг эм уух эсвэл тос түрхэх
Хүнд зэргийн түлэгдэл нь ясанд гэмтэл учруулсан бол физик эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд хагалгааны аргаар эмчилгээ хийдэг. Хагалгаа нь цусны эргэлт сайжруулах, арьс шилжүүлэн суулгах (Өгзөг, хөл гарын арьснаас түлэгдсэн хэсэгт суулгах), гоо сайхны мэс засалд орох зэргээр эмчилж болно.