logo
эмнэлэг

Цагийн хуваарь

Даваа - Баасан: 08:30-17:30
Бямба: 08:30-12:30
Ням: Амарна

Холбоо барих

Хаяг: Монгол улс , Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чойдогын гудамж

Вэб хуудас: www.songdo.mn

Facebook.com: fb.com/UBSongdoHospital

Имэйл: info@bumrungrad.mn 

Утас: 7011 1163

Улаанбаатар Сонгдо эмнэлэг

Бид орчин үеийн анагаах ухааны чиг хандлагыг Монголд тодорхойлно” уриатай УБ Сонгдо эмнэлэг нь БНСУ-ын Сөүл дахь Сонгдо эмнэлгийн 29-н жилийн баялаг туршлага дээр үндэслэн 2007 онд үүсгэн байгуулагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Манай эмнэлэг амбулатори, дүрс оношилгоо, клиник лаборатори гэх мэт цогц шийдэл бүхий Төв Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Салбар эмнэлэг
2014 оны 4 сараас эхлэн Тайландын Бумрунград ОУ-ын эмнэлэгтэй стратегийн түншлэлд орсон ба Бумрунград нь УБ Сонгдо эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулан, өргөжүүлэх менежментийг хэрэгжүүлж байгаа болно.

Үүсгэн байгуулагдсан огноо: 2007 он

Эмч, мэргэжилтний тоо: 65 эмч, 104 сувилагч, 15 техникч


Давуу тал

  • Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж
  • Мэргэшсэн туршлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд
  • Хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэнэ.
  • Багц шинжилгээний тусдаа тасагтай.


Техник, тоног төхөөрөмж:

  • MAGNETOM Symphony 1.5T MRI
  • SOMATOM Sensation 64 CT
  • Axiom Angiography
  • Real time PCR
  • Цахим эмнэлгийн бүртгэлийн систем (OCS)
  • Клиник болон паталогийн лаборатори - Roche фирмийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон


Хүчин чадал:

  • Амбулатори - 9 тасаг, 34 өрөө
  • Хэвтэн эмчлүүлэх - 88 ор
  • Эрчимт эмчилгээ - 19 ор
  • VIP өрөө


Магадлал итгэмжлэл

2011 оноос хойш 2 удаа магадлан итгэмжлэгдсэн.

Төрөлжсөн үйлчилгээ

  • Дотрын тасаг
  • Мэс заслын тасаг
  • Дуран, Гастроэнтерологийн тасаг
  • Амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг
  • Багц шинжилгээний тасаг
  • Дүрс оношилгооны тасаг
  • Эмэгтэйчүүд болон үргүйдлийн клиник
  • Шүдний клиник
  • Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасаг
  • Лаборатори
  • Нүд
  • Чих хамар хоолой
  • Үе мөчний клиник