logo
эмнэлэг

Цагийн хуваарь

Даваа - Баасан: 8:00-21:00
Бямба: 09:00-17:00
Ням: Амарна

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, СХД, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайвны өргөн чөлөө

Вэб хуудас: www.mungunguur.mn

Facebook: fb.com/mungunguur

Утас: 24 цагийн утас: 7713 0103 
7706 0303, 7708 0303

Мөнгөн гүүр эмнэлэг

Мөнгөн гүүр эмнэлэг нь Монгол Улсынхаа иргэдэд  Эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ  үүнээс  гэмтэл согогийн цогц тусламж  үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, орчин үеийн  тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон Мэс заслын тасаг, Сэргээн засах, физик эмчилгээний бүрэн тохижилттой тасаг,  Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи,  тэдний “SYSMEX” – ийн  хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй (SNCS) холбогдож онлайн чанарын хяналт, онлайн тусламж үйлчилгээ үзүүлэх системийг анх удаа нэвтрүүлж буй Клиник Лаборатори,  Дүрс оношилгооны болон Ясны сийрэгжилтийн оношилгооны төв,  мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн эмч нарын баг  анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан хэрэгжүүлэхээр байгуулагдан ажиллаж  байна.

Үүсгэн байгуулагдсан огноо: 2004 он

Эмч, мэргэжилтний тоо: 110

Хамтын ажиллагаатай эмнэлэг

  • BLK Super Specialty hospital - Энэтхэг улсын элэг, Бөөр  шилжүүлэн суулгах төв 
  • ОPEN Hospital Seoul, Korea - Яс үе мөч, Өвдөг түнхний мэс засал
  • NANOORI Hospital Seoul, Korea - Яс үе мөч, Нуруу нугас 
  • Far Eastern Memorial Hospital Taiwan ROC - Дүрс оношилгоо, Зүрх судас 
  • DANKUK  University hospital - Гоо сайхан, дүрс оношилгоо
  • Aalborg city Hospital, Denmark - Зүрх судас, Ангиографи


Техник, тоног төхөөрөмж: 

  • Эхо оношилгоо /3D, 4D, Phillips HD 11XE/
  • Комьпютерт томографи /3D, Phillips-Brilliance 64/
  • Сорозон резонанст томографи /MRI-Phillips Achevie 1.5 Tesla/
  • Фиброскан /Touch 5028 Элэгний хатуурал, өөхжилт тодорхойлдог/
  • Ангиографийн шинжилгээ /CathLab- Phillips Integris Allura 9/9


Хүчин чадал:

  • Амбулатори - 200 хүн
  • Хэвтэн эмчлүүлэх - 100 хүн
  • Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын болон Дотрын тасагт 4 ширхэг VIP өрөөтэй


Магадлал итгэмжлэл

  • Улсын  магадлан итгэмжлэлтэй
  • ISO 9002 чанарын магадлан итгэмжлэлтэй


Төрөлжсөн чиглэл

  • Гэмтэл согогийн үеийн мэс засал (дурангийн мэс засал)
  • Гэмтлийн яаралтай тусламж 24 цаг
  • Эмэгтэйчүүдийн хавдрын үзлэг оношилгоо, мэс засал  (дурангийн мэс засал)
  • Гэмтлийн 24 цагийн түргэн тусламж
  • Нүдний нөхөн сэргээх болон хавдрын мэс засал
  • Дотор /Зүрх, судас, элэг, цөс/
  • Сэргээн засах, физик эмчилгээ
  • Олон улсын стандартад нийцсэн 0,3 микрограмм хэмжээтэй тоосонцор, нянг шүүдэг HEPA филтерийн систэм бүхий 4 мэс заслын өрөө, 1 эрчимт эмчилгээний хэсэгтэй

 
Шинжилгээний төрөл

  • Бүх төрлийн дүрс оношилгоо

- Дижитал рентген
- Эхо оношилгоо
- Комьпютерт томографи
- Сорозон резонанст томографи
- Фиброскан

  • Лабораторийн иж бүрдэл оношилгоо
  • Ангиографийн шинжилгээ