logo
эмнэлэг

Цагийн хуваарь

Даваа - Баасан: 8:30-17:30
Бямба - Ням: Амарна

Холбоо барих

Хаяг: Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хот-14210, С.Зоригийн гудамж-3

Вэб хуудас: www.mnums.edu.mn

Facebook: fb.com/АШУҮИС-ийн-Нэгдсэн-Эмнэлэг

Утас: 7012 0091

АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэг

Манай эмнэлэгт эрүүлийг хамгаалах салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн, ажлын туршлагатай, нэр хүндтэй, хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, чадварлаг эрдэмтэн, профессор, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, шилдэг залуучууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн, хүн амд нотолгоонд суурилсан өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, найдвартай, хүртээмжтэй үзүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн БНСУ-ын зөвлөх эмч нар мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд, сэргээн заслын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ИСНЭ-ийн хэвтүүлэн эмчлэх тасаг нь дотор, мэдрэл, мэс заслын чиглэлээр тусламж үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд дурангийн оношилгоо, эмчилгээ, мэс заслыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж байна.

Үүсгэн байгуулагдсан огноо: 2007 он

Эмч, мэргэжилтний тоо: 97 (57 нь АШУҮИС-ийн багш нар)

Хамтын ажиллагаатай эмнэлэг

  • Йонсей АУС
  • SILOM төв
  • Япон улсын Жайка Олон улсын байгууллага
  • Токушимагийн их сургууль
  • Сайсекей эмнэлэг
  • Сисмекс компани
  • Монголын Радиологи, Уушиг судлал, Гастроэнтерологи,  Эпилепсийн нийгэмлэг


Техник, тоног төхөөрөмж:

  • SAMSUNG брэндийн өндөр хүчин чадал бүхий Дижитал рентген болон хэт авиан оношилгооны тоног төхөөрөмж
  • SILOAM төвийн тусламжтайгаар 2015 оны 7 сард байгуулагдан сэргээн засах эмчилгээний болон хөдөлгөөн, хөдөлмөр заслын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон


Хүчин чадал:

  • Амбулатори - 100 гаруй хүн
  • Хэвтэн эмчлүүлэх - 40 хүн
  • VIP өрөө


Магадлал итгэмжлэл

  • Улсын  магадлан итгэмжлэлтэй


Төрөлжсөн үйлчилгээ

  • Дотор
  • Мэдрэл
  • Мэс засал

Шинжилгээний төрөл

  • Гематологи, клиник хими, иммунологи, молекул биологи, серологийн чиглэлээр лабораторийн 68 төрлийн шинжилгээ
  • Элэгний хатгалтын эд сорьцын шинжилгээ
  • Хоол боловсруулах системийн эдийн шинжилгээ
  • Эмэгтэйчүүдийн болон бусад оношилгооны эсийн шинжилгээ
  • Мэс заслын материалын оношилгоо
  • Эдийн шинжилгээний материал, эх үүсвэр дээр суурилсан зайн оношилгоо