Уушгины гялтан хальсанд хий хурах
Цээж уушгины хооронд буюу цээжний хөндийд агаар хуралдан орж уушгины гадна талаас түлхэн уушгийг шахаж хэвийн ажиллахад хүндэр учруулдаг эмгэг юм.
Хүчтэй цохиулах, цээжний гэмтэл авах, эсвэл бусад уушгины өвчнөөс болж энэ үзэгдэл бий болно. Эсвэл тодорхой шалтгаангүйгээр ч үүссэн байх боломжтой. Ихэвчлэн гэнэт цээж өвдөх, амьсгал давчдах шинж тэмдгүүд илэрнэ. Зарим тохиолдолд аминд хүрэх аюултай байдаг.
Энэ тохиолдолд хавирган дундуур гуурс эсвэл зүү оруулж хурсан хийг соруулж авах байдлаар эмчилгээ хийдэг боловч бага уналттай, бага хэмжээний агаар орсон бол өөрөө эдгэх тохиолдол ч цөөнгүй байна.
Шалтгаан
- Цээжний гэмтэл – Цээжрүү цохиулах, хүчтэй доргисон бол хий хурсан байж болно. Мөн автомашины осолд орох, бусадтай гар зөрүүлэх, цээжрүү гуурс эсвэл зүү оруулах шаардлагатай эмчилгээ хийлгэх нь хий хурахад хүргэсэн байх боломжтой.
- Уушгины өвчин – Хатгалгаа, эмфизем, бронхит зэрэг өвчнөөр өвчилж байсан бол уушги гэмтсэн байх боломжтой.
- Уушгинд хөндий үүсэх – Уушгинд зарим өвчний улмаас хийтэй хөндий үүсч болдог бөгөөд тус хөндий нь хагарч хий хурах магадлалтай.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Хүйс – Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд тусах магадлалтай байдаг.
- Тамхи татах – тамхи татдаггүй хүний уушгинд бага хэмжээний хий хурахад эмчилгээгүйгээр эдгэх тохиолдлууд байдаг. Харин тамхичин хүний уушги гэмтсэн байдаг тул бага хэмжээний хий хурах төдийд шахагдах аюултай.
- Нас – Энэ өвчнөөр 20-40 насны, жин багатай өндөр нуруутай хүмүүс өвдөх магадлал өндөр.
- Суурь уушгины өвчин – Эмфизем, бронхит зэрэг өвчтэй байх нь өртөх магадлалыг өсгөнө.
- Ойр ойрхон амьсгалын аппарат хэрэглэдэг хүмүүс
- Хэрэв нэг удаа энэ өвчнөөр өвдөж байсан бол дараагийн 1-2 жилийн хугацаанд дахин өвчлөх хандлагатай байдаг.
Шинж тэмдэг
Хэр их агаар орсон байгаагаас шалтгаалан шинж тэмдэг өөр өөрөөр илэрнэ. Зарим тохиолдолд анзаарахгүй удаан явах тохиолдол ч бий. Их хэмжээний агаар хурсан бол маш хурдан хүндэрнэ.
Нийтлэг шинж тэмдэгт:
- Амьсгал давхцах – Уушги хэр хэмжээгээр шахагдсанаас шалтгаалан янз бүр байна.
- Цээж гэнэт хатгаж өвдөх
- Онгоцоор нисэх, усанд сэлэхэд илүү их өвдөнө.
Хүндрэлүүд
Эмчлүүлсний дараах 1-2 жилд дахин өвчлөх магадлалтай тул цээжээ дахин гэмтээхгүй байх шаардлагатай. Уушгины агаар хурсан байсан хэсэг өөрөө эдгэрэхгүй бол хагалгааны аргаар эмчлэх шаардлага гардаг.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Цагаан гаа
Үрэвсэл дарах, хорт бодисыг биеэс гадагшлуулах, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй.
1 аяга ус буцалгаад 1 цайны халбага цагаан гаа хийж 10 минут хөргөөд өдөрт 3 удаа ууна.
Гүнзгий амьсгаа авах дасгал
Нуруугаа тэгшлээд завилж сууна. Баруун гарын эрхий хуруугаараа баруун талын хамрын нүхээ дарж зүүн талын хамрын нүхээрээ амьсгална. Уушгиа агаараар дүүргэж гүнзгий амьсгалаарай.
Дараа нь нөгөө талын хамрын нүхээр ижил байдлаар амьсгална. Энэ дасгалыг өдөр бүр 10 минут хийх нь сайн нөлөөтэй.
Базиликны навч
Нэг аяга ус буцалгаад 5-6 базиликны навч хийж 10 минут хөргөөд өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
Оношилгоо
Хий хурсан эсэхийг цээжний рентген зургаар оношлох боломжтой бөгөөд зарим тохиолдолд компьютер томографийн зураг авахуулна.