Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Уушгины хоргүй хавдар

Шинж тэмдэг Нөлөөлөх хүчин зүйлс Оношилгоо Эмчилгээ

Уушгины аль нэг хэсэгт хоргүй, үсэрхийлэх шинж чанаргүй ургаж бий болсон хавдрыг
уушгины хоргүй хавдар гэнэ. Энэ нь хорт хавдраас өөр өвчин тул шинжилгээний хариугаар хоргүй болох нь тогтоогдвол санаа зовох шаардлагагүй гэсэн үг юм.

Рентгенийн зураг авахуулсан 500 хүн тутмын нэгд нь зангилаа ажиглагдах элбэг зүйл юм. Зураг дээр жижиг цэг байдлаар харагдах бөгөөд дараах тохиолдлуудад хоргүй байх магадлал өндөр байна.

  • 40-с доош насны
  • Тамхи татдаггүй
  • Жижиг хэмжээтэй

Хавдрыг хоргүй хавдар эсэх, эсвэл хорт хавдрын эхний шинж тэмдэг эсэхийг тодорхойлох нь хамгийн чухал байдаг. Хэрэв жижиг хэмжээтэй хорт хавдрын эхний шинж тэмдэг болох нь тодорхойлогдвол эмчлэх боломжтой.

Шинж тэмдэг

Хоргүй хавдар нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх шинж тэмдэггүй тул бусад шалтгаанаар цээжний зураг авахуулахад оношлогддог. Хүмүүсийн нэг их тоодоггүй дараах шинж тэмдгүүд илэрч болох юм.

  • Ханиалгах
  • Цустай ханиалгах
  • Амьсгал давхцах
  • Халуурах
  • Зарим тохиолдолд цээжинд ямар нэг зүйл байгаа мэт мэдрэмж төрдөг
  • Зарим хүмүүст амьсгал авах эсвэл гаргахад хяхтнах, ойр ойр богино амьсгалах шинж илэрдэг 

Нөлөөлөх хүчин зүйлс

Халдварт үрэвслүүд хүндэрснээс

  • Мөөгөнцрийн төрлийн өвчин тусах
  • Уушгины буглаа
  • Хатгалгаа зэрэг өвчин туссаны дараа

Халдваргүй үрэвслүүд хүндэрснээс

  • Ревматойд артрит
  • Вегенерийн гранулематоз
  • Саркойдоз зэрэг өвчнүүд туссаны дараагаар хавдар үүсэх магадлалтай байдаг.

Уушгины хавдрын төрлүүд

  • Hamartomas – Энэ нь хамгийн нийтлэг төрлийн хавдар бөгөөд уушгины өөрийнх нь эдээс үүсдэг ба олон жижиг бөмбөлгүүдээс бүрдсэн бүхэл хавдар байна. Ихэвчлэн уушгины захад байрладаг.

Оношилгоо

Хавдрыг цээжний рентген зургаар оношилно. 2 жилийн хугацаанд хэмжээ нь томроогүй бол хоргүй гэж тодорхойлдог. Хэрэв томрох шинж чанартай бол 4 сарын хугацаанд 2 дахин томорч үзэгддэг. Эмчийн хяналтад байж 2-5 жилийн хугацаанд байнгын үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Эмчилгээ

Хэдэн жилийн хугацаанд тодорхой давтамжтай рентген зургаар хянахыг ихэнх эмч нар санал болгодог. Харин дараах нөхцөлд дурангийн болон хагалгааны аргаар хавдрыг авах шаардлагатай:

  • Тамхи татдаг бөгөөд хавдрын хэмжээ харьцангуй том бол
  • Хэвийн амьдралд нөлөөлөх шинж тэмдгүүд илэрч байвал
  • Хорт хавдрын эхэн үе гэж оношлогдвол
  • Хавдар томорч байвал хавдрыг авдаг.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгал давчдах, Халуурах, Ханиалгах, Цустай ханиалгах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины буглаа Уушгины хорт хавдар
Scroll to top