Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Химийн бодист түлэгдэх

Анхны тусламж Эмчилгээ

Химийн хүчил, будаг шингэлэгч, түлш зэргийн олон төрлийн химийн бодист түлэгдэж болно. Ихэвчлэн түлэгдсэн дариуд арьсанд өвдөлт мэдрэгдэж, улайх, хорсох зэргийн зовиур мэдрэгддэг. Ховор тохиолдолд түлэгдсэнээ анзааралгүй явдаг байна. Энэ нь тухайн бодисын өвөрмөц чанартай холбоотой.

Хэрэв химийн бодист түлэгдсэнээ даруй анзаарсан бол:

  • Арьсыг түлж байгаа химийн бодисыг арьснаас салгах. Хуурай бодисын хувьд арьсан дээрээс даавуугаар арчина. Шингэн бодисын хувьд усаар угаах боломжтой.
  • Бодист идэгдсэн хувцас болон бусад эдлэлийг биеэс холдуулах – Идэмхий чанартай бодис байвал хувцас болон бусад эдлэлүүдээс арьсыг гэмтээх аюултай.
  • Түлэгдсэн хэсгийг усаар зайлах – Бага даралттай хүйтэн усаар 10 минутын турш угааж цэвэрлэх. (Гараа хүргэж болохгүй. Усанд дүрэх, ус гоожуулах байдлаар угаана.)Нүдээ гэмтээхгүйн тулд нүдний шил зүүгээрэй.
  • Ариутгасан бинт, цэвэр даавуугаар ороох
  • Шаардлагатай бол өвчин намдаах эм уух

Хэрэв өөрийгөө химийн бодист хордсон гэж сэжиглэж байвал:

  • Бодист түлэгдсэн хувцас болон бусад эдлэл байгаа эсэхийг шалгах
  • Түлэгдсэн байж болох биеийн бүх хэсгийг бага даралттай хүйтэн усаар зөөлөн угаах. (Гараа хүргэж болохгүй. Усанд дүрэх, ус гоожуулах байдлаар угаана.)
  • Ариутгасан бинт болон цэвэр даавуугаар ороох
  • Шаардлагатай бол өвчин намдаах эм уух

Анхны тусламж

  • Химийн бодисын хордлогоос үүдэн ухаан алдах, амьсгал давчдах, амьсгалахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглах
  • Химийн бодис арьсыг 8 см-ээс илүү хэмжээнд түлсэн байгаа эсэхийг шалгах
  • Нүд, гар, хөл, бэлэг эрхтэн болон бусад эрхтнүүдийг гэмтээсэн эсэхийг ажиглах

Хэрэв дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал яаралтай түргэн тусламж дуудах бөгөөд (Түргэн тусламж – 103) түргэн тусламж ирэх хугацаанд химийн бодисыг холдуулах, хүйтэн усаар зөөлөн угаах (Гараа хүргэж болохгүй) зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

Эмчилгээ

Хэдийгээр хөнгөн зэргийн түлэгдлүүдэд сорвигүй эдгэх, гэрийн нөхцөлд арга хэмжээ авах боломжтой ч хүнд зэргийн түлэгдлүүдэд заавал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай. Эмчийн заавраар:

  • Усан суурьтай тос түрхэх
  • Өвчин намдаах тос түрхэх
  • Түлэгдлийн эсрэг тос түрхэх
  • Үрэвслийн эсрэг эм уух эсвэл тос түрхэх

Хүнд зэргийн түлэгдэл нь ясанд гэмтэл учруулсан бол физик эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд хагалгааны аргаар эмчилгээ хийдэг. Хагалгаа нь цусны эргэлт сайжруулах, арьс шилжүүлэн суулгах (Өгзөг, хөл гарын арьснаас түлэгдсэн хэсэгт суулгах), гоо сайхны мэс засалд орох зэргээр эмчилж болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Үений мултрал Эм болон химийн бодисын хордлого
Scroll to top