Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Холбогч эдийн гэмтлүүд

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Энэ өвчин нь чонон яр, хэрх өвчин, булчингийн сулрал зэрэг өвчнүүдийн шинж тэмдгийг агуулсан байдаг. Олон жилийн хугацаанд өөр өөр шинж тэмдгүүд ээлжлэн ажиглагдах тул оношлоход төвөгтэй байна.

Эхэндээ гарын хуруу хавдаж томрох, хурууны үзүүр цагаарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Дараагийн шатанд уушги, зүрх, бөөр зэрэг дотор эрхтнүүдэд нөлөөлж эхэлнэ.

Энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй ч өвчин намдааж, хүндрэхээс сэргийлэх эмчилгээ хийх боломжтой.

Шалтгаан

Энэ өвчин нь чонон яр, хэрх өвчин, булчингийн сулрал зэрэг өвчнүүдийн шинж тэмдгийг агуулсан байдаг. Олон жилийн хугацаанд өөр өөр шинж тэмдгүүд ээлжлэн ажиглагдах тул оношлоход төвөгтэй байна.

Эхэндээ гарын хуруу хавдаж томрох, хурууны үзүүр цагаарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Дараагийн шатанд уушги, зүрх, бөөр зэрэг дотор эрхтнүүдэд нөлөөлж эхэлнэ.

Энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй ч өвчин намдааж, хүндрэхээс сэргийлэх эмчилгээ хийх боломжтой.

Шинж тэмдэг

Өвчний эхэн үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана.

  • Бие сульдах– Бие муудаж, халуурах, ядрах
  • Хөлийн хуруу, гарын хуруунууд хүйтэн болж бадайрах – Өнгө нь хөх, нил ягаан байж байгаад улаан өнгөтэй болж хавдах
  • Булчин болон үений өвчин – Үе мөчний хэлбэр алдагдаж хэрх өвчинтэй төстэй шинж тэмдэг ажиглагдах
  • Арьсан дээр тууралт гарах – Улаан, улаан бор өнгийн тууралт өвдгөөр ажиглагдах

Хүндрэлүүд

Холбогч эдийн гэмтлүүд нь дараах хүндрэлүүдийг үүсгэж болно. Үүнд:

  • Уушгины цусны даралт өндөр байх – Холбогч эдийн гэмтэлтэй өвчтнүүд энэ өвчнөөр нас барах нь элбэг байдаг.
  • Уушги сорвижих – Уушги сорвижиж амьсгалахад хүндрэл учруулна.
  • Зүрхний өвчин – Зүрхний хэсгүүд томорч, зүрхний эргэн тойронд үрэвсэл үүсгэх аюултай. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 20 хувь нь зүрхний өвчнөөр нас бардаг.
  • Бөөрний гэмтэл – Бөөр гэмтэж бөөрний архаг дутагдал болох магадлал маш өндөр байна.
  • Хоол боловсруулах замын асуудлууд – Хэвлий хэсгээр хүчтэй өвдөх, хоол боловсруулахад асуудал учрах
  • Цус багадалт – Төмрийн дутагдлаас үүссэн цус багадалттай болох
  • Хуруун дотор буглаа үүсч үрэвсэх
  • Сонсголгүй болох зэрэг орно.

Зөвлөгөө

Өөрийн зүгээс дараах арга хэмжээг авч болно.

  • Өвчин намдаах зорилгоор ибопруфен уух
  • Гарын үзүүрийг даарахаас хамгаалж бээлий өмсөж байх
  • Тамхинаас гарах
  • Халуун ногоотой хоол идэхгүй байх
  • Стрессд орохгүй байх зэргийг анхаараарай.

Оношилгоо

Эмч үзлэг хийж хавдсан хуруунуудыг үзэж, өвчтэй байгаа эсэхийг асууна. Мөн цусны шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Эмчилгээ

Хэдийгээр холбогч эдийн гэмтлийг бүрэн эмчлэн боломжгүй ч шинж тэмдгүүдийг намдаах боломжтой. Өвчний хүндэрсэн байдлаас шалтгаалан дараах эмчилгээнүүдийг хийнэ.

  • Дархлалын системийг дарангуйлах – Дархлалын систем хүний биеийн эрхтнүүдийг гэмтээж байгаа тул энэ үйл ажиллагааг зогсоох эмчилгээ хийнэ. Эмийн гаж нөлөөгөөр ааш занд өөрчлөлт орох, жин нэмэх, цусан дах сахарын хэмжээ ихсэх, даралт ихсэх, яс сийрэгжих нь ажиглагдаж болно.
  • Гар хөлийн хуруу улайж хавдахыг намдаах зорилгоор өвчин намдаах эм хэрэглэх, судасны ханын булчинг суллах эм хэрэглэх
  • Мөн бусад эмийн эмчилгээг хийдэг.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьсан дээр тууралт гарах, Гар хөлийн үзүүр хүйтэн болох, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Үений үрэвсэл Хумс шигдэх эмгэг
Scroll to top