Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Цусан суулга

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Шигеллоз гэх бактерийн гаралтай үүсгэгддэг цустай гүйлгэх шинж тэмдэг илрэх, бүдүүн гэдэсний халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнд хүрэх, шигеллоз бактери агуулсан хүнс хэрэглэх, усанд сэлэх тохиолдлуудад цусан суулга нь халдварладаг.

2-4 насны хүүхдүүд энэ өвчнийг тусах хандлага ихтэй байх бөгөөд эмчийн заавраар антибиотик хэрэглэснээр ихэвчлэн 7 хоногийн дотор эдгэрдэг.

Шалтгаан

  • Халдвартай гараар амандаа хүрэх – Цусансуулгаар өвчилсөн хүүхдийн живхийг сольсны дараа гараа сайн угаалгүй бол халдвар авах магадлал хамгийн өндөр байдаг.
  • Халдвартай хүнс хэрэглэх – Цусансуулгаар өвчилсөн хүн гараа сайн угаалгүй хоол хийсэн бол шигеллоз бактери амаар дамжин биед орно.
  • Халдвартай ус залгих – Халдвартай хүний сэлсэн усанд орсон бол энэ байдлаар өвчилж болно.
  • Бага насны хүүхэд: 2-4 насны хүүхэд энэ халдварыг авах нь хамгийн элбэг байдаг.
  • Бага насны хүүхэд ихтэй газар ажилладаг байх – Цэцэрлэг, асрамжийн газар зэрэг хүүхэд ихтэй газар байнга байдаг бол
  • Ижил хүйстэн байх зэрэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.

Шинж тэмдэг

Шигеллоз бактерийн халдварыг авснаас 1-2 хоногийн дараагаар дараах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлнэ.

  • Бага хэмжээтэй ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй,залхагтай, цусны судалтай суулгана. Суулгах үедээ маш их дүлүүлнэ.
  • Хэвлийгээр өвдөх, базлах
  • Халуурах
  • Дотор муухайрчхоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Хүндрэл

  • Шингэний дутагдал – Ойр ойрхон гүйлгэх нь шингэний дутагдалд оруулах бөгөөд толгой эргэх, бага хэмжээгээр бие засах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Таталт өгөх– Өндөр халуурах үед таталт өгөх аюултай.
  • Шулуун гэдэс гарах – Ойр ойрхон гүйлгэснээсхошногоноор шулуун гэдэс гарч ирэх
  • Цусны ялтсан эсийн дутагдал – Цусны ялтсан эс болон цусны улаан эс багасаж улмаар бөөрний архаг дутагдалболох
  • Хэрх өвчин – Халдварын улмаасүений үрэвсэл үүсэх магадлалтай. Ихэвчлэн шагай, өвдөг, хөл, ташаа хэсгээр үрэвсэж өвддөг.
  • Нүдний эвэрлэг үрэвссэнбайх– Нүднээс идээ гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Урьдчилан сэргийлэлт

  • Бага насны хүүхдийг гараа угаахад нь хажууд нь байж, хянах
  • Хүүхдийн живхийг зөв эвхэж хаях
  • Хүүхдийн живх сольсны дараагаар гараа ариутгах
  • Цусан суулга туссан бол бусдад хоол бэлдэж өгөхгүй байх
  • Усан санд сэлэхгүй байх
  • Цусан суулгаар өвчилсөн хүнтэй бэлгийн хавьталд орохгүй байх
  • Цусан суулгаар өвчилсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх зэрэг арга хэмжээг аваарай.

Зөвлөгөө

Цусан суулгын үед шингэний дутагдалд ордог тул шингэн зүйл ихээр уугаарай.

Хоолны дэглэм баримтална

  • Олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан хоол хүнс хэрэглэнэ. Хоол нь шингэц сайтай, хайрч хуураагүй байх, өдөрт 3-с доошгүй удаа хооллоно.
  • Зөвшөөрөгдөх хүнс – Эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн, гоймон, хүүхдийн будаа, төрөл бүрийн будаа, ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр , тахиа, ямаа), чанасан загас, янз бүрийн амтлагчгүй төрөл бүрийн шөл, цагаан идээ,ногоо, жимс, ургамлын тос маргарин
  • Хориглох хүнс – Шарсан, тосонд чанасан боов, хонь ,гахайн өөхтэй мах ,борц, шарсан загас, амьтны гаралтай өөх, бялуу, шоколад, хийжүүлсэн ундаа, архи, пиво ,хурц амтлагчтай зууш, өтгөн  кофе

Оношилгоо

  • Өтгөнөөс шинжилгээ авч ямар төрлийнбактери байгааг шинжлэх

Эмчилгээ

  • Цусансуулгын үед эмнэлэгт хэвтэн эмчийн заавраар эмчилгээ хийгдэнэ.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Дотор муухайрах, Халуурах, Хоолонд дургүй болох, Хэвлийгээр базлах, Хэвлийгээр өвдөх, Цустай суулгах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хламид Сальмонеллёз
Scroll to top