logo

Зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амьтанд анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийлээ.

alt text

2017 оны 5-р сарын 19

Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н. Баасанжаваар урдирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх болно. Дашрамд мэдээлэхэд дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна.

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос 3 хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.

Эх сурвалж http://www.mohs.mn/news/1909

Дараа нь унших

news image
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдлаа.

2017 оны 6-р сарын 2 Улсын Их Хурлын ээлжит чуулганы (2017.06.02) нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ талаар хэлэхдээ

news image
Гадаадад хийлгэдэг хагалгааг эх орондоо 75-80 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломжтой.

2017 оны 5-р сарын 24  Эрүүл мэндийн Сайдын баталсан удирдамжийн  дагуу ЭМЯ-ны удирдлагууд 3 багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэн

news image
С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүллээ

2017 оны 6-р сарын 15 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд В, С, Дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт ЭМЯ дээр болж, нийслэлийн 9 дүүрэг, 4 тосго