logo

ЭХЭМҮТ-д дугаарлаж, цаг авдаг үе ард үлдэх нь

alt text

2017 оны 5-р сарын 2

Эрүүл мэндийн байгууллагуудад тү­гээмэл тулгамддаг үзлэг, оношилгооны цаг олголтыг хөнгөвчлөн, ачааллыг буу­руулж, тусламж, үйлчилгээний хүртээм­жийг сайжруулах зорилгоор манай улс 2016 оноос “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Уг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт дэвшүүлсэн ч ажил хэрэг болголгүй удсаар өнгөрсөн жилтэй золгосон.

БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төр­лийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвт­рүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгж­сэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчил­гээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбула­торийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ.

Эх сурвалж http://www.mohs.mn/news/1851

Дараа нь унших

news image
"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг эхлүүллээ.

2017 оны 5-р сарын 19 Улсын гуравдугаар төв эмнэлгээс санаачилан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Хаан Банкны “ХААН БАНК САН”-гийн дэмжлэг санхүүжилттэйгээр хамтран хэрэгжүүлэхээр болж 2017 оны 05 сарын 17-ны өдөр энэхүү аяны нээлтийн үйл ажилла

news image
Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйг сайжруулна.

2017 оны 5-р сарын 8 Эрүүл мэндийн яамны дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо ажилладаг. Тус хороо нь эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, орон нутаг болон нийслэл

news image
Хууль бус үр хөндөлтийг бууруулна.

2017 оны 5-р сарын 10 Эрүүл мэндийн сайдын А/183 тушаалаар батлагдсан “Хууль бус үр хөндөлтийг бууруулах олон талт ажлын хэсэг” хуралдаж, өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хууль бус үр хөндлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөг