logo

Төвийн эмч, мэргэжилтнүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Цусны салбар төвд ажиллав

alt text

2017 оны 7-р сарын 31  

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ЦССҮТ-ийн Технологийн тасгийн эрхлэгч Н.Халиун, Мэдээллийн технологи, инженер техникийн тасгийн эрхлэгч Ч.Далайцэрэн нарын эмч, мэргэжилтнүүд 2017 оны 7  дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллалаа. Тэд тус аймгуудын  Цусны салбар төвийн зохион байгуулалттай танилцаж, үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өглөө.

Мөн  төслийн хүрээнд ханган нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн ашиглалт, тохиргоо, арчилгааны талаар ажлын зааварчилгаа өгч, цахим бүртгэлийн программыг үндсэн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэн, жигдрүүлж, ажлын байрны холбогдох сургалтыг зохион байгуулав.

Эх сурвалж http://www.mohs.mn/news/2096