logo

0-6 сартай хүүхдийн тоглоом ямар байх хэрэгтэй вэ?

alt text

ТОГЛООМ ХҮҮХДИЙН МЭДРЭХҮЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?

Төрснөөс 6 сар хүртэлх хугацаанд хүүхдийн өсөлт, хөгжил маш эрчимтэй явагддаг. Энэ үед тохирсон тоглоомоор нь тоглуулах нь орчин тойрноо мэдэрч, шинээр нээхэд тус болдог.

Эхний саруудад нярайн хараа тогтоогүй, юмс бүрзгэр харагддаг. Энэ үед хүүхэд нүднээсээ 20-30 см зайд байгаа зүйлд хараагаа төвлөрүүлэх боломжтой байна. Тиймээс хүүхэдтэйгээ тоглож байхдаа нүүрээ хараанаас нь 30 см-аас холгүй зайд байлгах хэрэгтэй. Хэрэв тоглоом харуулж байгаа бол мөн энэ зайд барьж харуулах хэрэгтэй.

Хүүхдийн сонсгол төрөхдөө маш сайн хөгжсөн байдаг учраас таны хоолойн өнгөөр толгойгоо эргүүлж харна. Түүнчлэн хүүхэд сонсголынхоо тусламжтайгаар чимээ гаргадаг тоглоомыг олж чаддаг.

Эхний саруудад хүүхдийн хамгийн дуртай тоглоом нь хараад, давхар сонсох боломжтой тоглоомууд байдаг. Тиймээс хүүхдийн анхаарлыг татахуйц тод өнгөтэй, дуугардаг тоглоомуудаас сонгоорой.

Тоглоом нь хүүхдийн биеийн хөгжлийг дэмжээд зогсохгүй, хүүхдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн хөгжлийн чадваруудыг дэмждэг.

Хүүхэд төрөхөөсөө юм атгах, базах хүчтэй зөн совинтой байдаг. Гэхдээ энэ чадвар нь 3 сартайгаас нь илүү хөгжиж эхэлнэ. Энэ үеэс юм атгах, базах чадварыг нь хөгжүүлэх зорилгоор харааных нь зайд анхаарал татахуйц тоглоом байрлуулах хэрэгтэй. 
Толгойгоо дааж эхэлдэг болмогц нь өдөр бүр богино хугацаагаар хүүхдээ элгээр нь хэвтүүлж, толгой дээр нь тоглоом байрлуулж, тоглоом руу толгойгоо өргөн харахыг нь дэмжих хэрэгтэй. Энэ нь хүүхдийн хөгжиж буй мөр, нуруу, хүзүүний булчингуудад маш сайн нөлөөтэй байдаг.

Хүүхэд 5 сартай болох үед тоглоомуудаа амандаа хийх байдлаар шинжиж эхэлдэг. Энэ үед хүүхдийн ам хэл нь гар хуруунаас нь илүү хөгжсөн байдаг. Тиймээс тухайн тоглоом хүүхдэд зориулсан, амандаа хийж зажлахад хоргүй материалаар хийгдсэн эсэхийг сайтар нягталж байх хэрэгтэй.

ТОГЛООМ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

Хүүхдийн анхны тоглоом дараах шинж чанаруудыг агуулсан байвал хүүхдэд маш таалагдана. Үүнд:

  • Дуу чимээ: Хараа нь бүрэн хөгжих хүртэл хүүхэд эд зүйлсийн байрлалыг дуу чимээгээр илүү мэдэрдэг. Шажигнадаг, жингэнэдэг, аялгуу гаргадаг тоглоомууд маш тохиромжтой. 
  • Тод, эрс тэрс өнгөтэй: Тоглоом тод, хоорондоо эрс тэрс өнгөтэй байх нь хүүхдэд тоглоомынхоо хэлбэр хэмжээг ялгаж харахад нь тусална.
  • Хөдөлгөөнт: Төрсний эхний 3 сард хүүхэд хөдөлгөөнт тоглоомд маш дуртай байдаг. Хараа нь дөнгөж хөгжиж байгаа учраас хөдөлгөөнтэй зүйлсийг илүү сайн ялгаж харж чаддаг байна.
  • Унжуургатай тоглоом: Доошоо унжуулсан тоглоом нь хүүхдийн атгах, базах чадварыг хөгжүүлдэг.
  • Хүрэх мэдрэхүйг хөгжүүлэх тоглоомууд: Зөөлөн, барзгар, товруутай, гөлгөр, хатуу гэх мэт төрөл бүрийн бүтэцтэй тоглоом нь хүүхдийн хүрэх мэдрэхүйг хөгжүүлэхэд тустай.

 

ХҮҮХЭД МААНЬ ЯМАР ТОГЛООМД ХАМГИЙН ИХ ДУРТАЙ БАЙХЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Хүүхдэд ямар тоглоом таалагддаг талаар зарим эцэг, эхчүүдийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. 

baby-einstein-rhythm-of-the-reef-activity-saucer-centre-63280-p.jpg

“Манай охин Тоглоомын Төв /Activity Center/-дээ маш дуртай. Хазаж, базаж, дуугаргаж болох олон зүйлтэй учраас түүн дотроо хэчнээн ч хамаагүй хугацаагаар сууж, хүссэнээрээ үсэрч, тоглодог. Хэдий зай талбай их шаарддаг ч авсандаа баяртай байдаг.” Милли

lindam_jumpaboutplus_1.jpg

“Хүүгээ 3 сартай байхад нь хаалганы дүүжлүүр авч өгсөн. Яг сайн сууж чаддаггүй, бас байнга хэвтээд байж болдоггүй энэ үед нь маш тохирсон тоглоом санагддаг” Клои

“Манай хүү шошготой бүх зүйлд дуртай. Чихмэл баавгай нь хажуудаа угаах зааврын шошготой байсныг хүү маань хэчнээн хугацаагаар ч хамаагүй оролдоод суучихдаг байсан.” Кэйтлин

“Манай охин Лилид том үлээдэг цагираг байдаг юм. Одоохондоо сайн сууж чаддаггүй учраас цагираг маш сайн түшлэг болж чаддагаас гадна дотор нь дуртай хэдэн тоглоомыг нь хийчхэд тэр маань хэдэн ч цагаар ч хамаагүй тоглоод суучихдаг.” Франческа

“Манай охин дуугардаг, шажигнадаг эсвэл өөр өөр гадаргуутай зүйлсэд маш дуртай. Жишээ нь шажигнаж дугардаг болохоор нь нойтон сальфетканы хоосон уутанд маш дуртай. Би сагсанд төрөл бүрийн чимээ гаргадаг тоглоом хийгээд охиндоо тоглуулдаг.” Алисон

lc27143_hcomp.jpg

“Охин маань хэвтэж тоглодог унжуургатай тоглоомтой. Төрөөд хэдхэн долоо хоногтой байхдаа унжсан өнгөлөг тоглоомуудыг хараад инээдэг байсан. Бидний хувьд энэ тоглоом бараг бурхнаас илгээсэн бэлэг мэт л байсан, учир нь охин маань энэ тоглоомын дор байхдаа л уйлдаггүй байлаа. Дор хаяж 20 минут гэрэлтдэг тоглоомуудыг харж хэвтдэг байсан учраас би бусад ажлуудаа амжуулах цагтай болдог байсан.” Ханна

“Бид хүүдээ шажигнадаг навчтай гудас авч өгсөн юм. Түүн дээр элгээр нь харуулж хэвтүүлсэн үед хүү маань навчнуудыг базаж, чимээ гарахад нь гайхсан шинжтэй хардаг. Үнэхээр хөөрхөн шүү.” Сюзан

“Одоогийн байдлаар хүүхдийнхээ мэдрэмжийг нь хөгжүүлэх тоглоомд илүү анхаарч байгаа. Саяхан хүүдээ шажигнадаг, дуугардаг тод өнгөтэй хандгайн хэлбэртэй тоглоом авч өгсөн. Түүнийг нь түрдэг тэрэг эсвэл машины аюулгүйн суудалд нь бэхэлж болдог учраас унагаахаас эмээлгүй байнга авч явах боломжтой нь маш их таалагдсан”Жо

7388642d8f50fb0cb54e0d7e48795020.jpg

“Охин маань орны унжуургатай тоглоомдоо маш дуртай. Би санаандгүй явж байгаад нэгийг авсан юм. Хэрвээ охин маань түүнд ийм дуртай байхыг нь мэдсэн бол илүү гоёыг авч өгөх байлаа.” Нэт

658105693_778.jpg

“Бид хүүхдэдээ хөгжимтэй, чичирдэг сандал авч өгсөн. Сандал нь тоглоом унжуулсан бариултай учраас хүү маань уйдсан үедээ тэдгээрээр нь тоглодог.” Фиона

Эх сурвалж: www.babycenter.com

Дараа нь унших

news image
Нялх хүүхдэд өгч болохгүй хүнсний зүйлс

Хүүхдэдээ олон нэр төрлийн, тэжээллэг, амин дэмтэй хоол хүнс өгөх нь хэвийн өсөлт хөгжилд нь маш чухал гэдгийг бид мэднэ. Гэвч хүүхдээ томортол нь зайлсхийх шаардлагатай тодорхой төрлийн хүнсний зүйлс байдгийг анхаарах хэрэгтэй. Бупа Кромуэлл Эмнэлги