logo

Илүүдэл жинтэй жирэмсэн байх урагт муу юу?

alt text

БИ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ЖИРЭМСЭН. ЭНЭ НЬ ХҮҮХДЭД МААНЬ ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ВЭ?


Хэт их санаа зовох хэрэггүй. Илүүдэл жинтэй ээжээс төрсөн хүүхэд ямар нэг эрүүл мэндийн асуудалтай байх магадлал бага байдаг.

Жирэмслэлт хэрхэн явж өнгөрөх нь та хэр илүүдэл жинтэйгээс хамаардаг. Жирэмслэхийн өмнө таны Биеийн Жингийн Индекс (БЖИ) 30-аас өндөр байх нь урагт мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсэх эрсдэлийг ихэсгэдэг. Мэдрэлийн ширхгийн гаж хөгжил гэдэг нь ургийн нугас мэдрэл бүрэлдэж байх үед хамгаалалтын давхарга нь бүрэн битүүрэхгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь төрөлхийн мэдрэлийн гэмтэл, саажилттай төрөх эрсдэлийг бий болгодог.

Тиймээс жирэмслэх гэж төлөвлөсөн хугацаанаас эхлэн фолийн хүчил тогтмол уух хэрэгтэй. Хэрвээ таны Биеийн Жингийн Индекс 30-аас өндөр бол фолийн хүчлийг өдөрт 5мг тунгаар уух хэрэгтэй.

Хэрвээ таны БЖИ 30-аас өндөр бол таны Д амин дэмийн түвшин бага байх магадлалтай. Д амин дэм дутмаг байх нь хүүхдийн шүд болон яс хэврэг болоход нөлөөлдөг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн байх хугацаандаа болон хүүхдээ хөхөөр хооллож байх үедээ өдөрт 10мкг Д амин дэм уух хэрэгтэй. Ямар амин дэм уух талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

БЖИ өндөр байх нь хүүхэд том төрөх /макросомиа/ эсвэл жижиг төрөх магадлалыг нэмэгдүүлдэг. Хүүхэд хэвлийдээ томорч 4 кг-аас илүү жинтэй төрөхийг макросомиа гэж нэрлэнэ. Хүүхэд жижиг төрөх нь зарим тохиолдолд жирэмсний хожуу хордлоготой холбоотой байдаг. БЖИ өндөр үед жирэмсний үеийн хожуу хордлого илрэх магадлал нэмэгддэг.

Хүүхдийн жин их байх нь төрөлтийн үеийн хүндрэл үүсгэдэг. Хүүхдийн мөр эхийн умдагны ясанд тулж гацах зэрэг хүндрэлүүд үүсэх магадлалтай.

Илүүдэл жинтэй эх жирэмсэн үедээ жингээ барих зорилгоор хоолны дэглэм барьж болохгүй. Энэ нь хүүхдэд шаардлагатай шим тэжээл дутагдах эрсдэлд хүргэдэг.

Харин үүний оронд жирэмсэн эх эрүүл, зохистой хооллох хэрэгтэй. Үүнд:

  • Шинэ жимс ногоо
  • Уургаар баялаг мах, өндөг
  • Сүүн бүтээгдэхүүн
  • Нүүрс усаар баялаг хүнс: будаа, үр тариа

Түүнчлэн аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй. Өдөрт ердөө 20 минут эрчимтэй алхах нь таныг эрүүл байлгаж, төрөлтөнд бэлтгэдэг.

Эх сурвалж: www.babycenter.com

Дараа нь унших

news image
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдэд учирч болох хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байх хэрэгтэй. Бид танд жирэмсний үед түгээмэл тохиолддог 7 хүндрэлийн талаар мэдээлэл хүргэж байна. Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэ

news image
Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Таны бие төрөлтөнд сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Төрөлт эхэлж байгааг илтгэх шинж тэмдгүүд хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Гэвч төрөхийн өмнөх биед гарах зарим өөрчлөлтүүд нь төрөх үйл явц эхэлж буйг илтгэх шинж тэмдэг болдог. ТӨРӨЛТ ЭХЛЭХИЙН ӨМНӨ ДА

news image
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал

БОДИТ ЭЭЖҮҮДИЙН БОДИТ ШИЙДЛҮҮД Жирэмсэн болсон гэдэг баярт мэдээг сонссоноос хойш нэг их удалгүй жирэмслэлттэй холбоотой асуудлууд нэг нэгээрээ таныг дагаж эхэлдэг. Ээжүүдийн бодит туршлага дээр суурилсан жирэмслэлтийн үеийн түгээмэл асуудлуудыг шийд