logo

Жирэмсэн үе дэх хүүхдийн хөдөлгөөн

alt text

Хүүхдээ хэвлийдээ хөдлөхийг анх удаа мэдрэх нь жирэмсэн үеийн гайхалтай бас сэтгэл хөдөлгөм мөч.


ХЭЗЭЭ БИ ХҮҮХДИЙНХЭЭ АНХНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ МЭДРЭХ ВЭ?

Ургийн хөдөлгөөнд 18-20 долоо хоногтойгоос эхэлж мэдрэгддэг. Хэрэв энэ таны анхны жирэмслэлт бол хүүхдийн хөдөлгөөнийг мэдрэхэд амаргүй байх бөгөөд зөөлөн чичирсэн мэдрэмж төрүүлдэг.Хэрэв та өмнө нь жирэмсэлж байсан бол хүүхдээ 16 долоо хоногтойгоос нь хөдөлгөөнийг нь мэдэрч эхлэх боломжтой байдаг.

Ямар ч тохиолдолд, хэрвээ 24 долоо хоног хүртэл хүүхэд хөдлөхийг мэдрээгүй бол эмчид хандаж, эход харуулах, хүүхдийн зүрхний цохилтыг шалгуулах зэрэг шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай.

МИНИЙ ХҮҮХЭД ТЭНД ЮУ ХИЙЖ БАЙДАГ БОЛ?

Хэт авиан шинжилгээний тусламжтайгаар хүүхдийнхээ юу хийж байгааг харах боломжтой. Таныг мэдэрч эхлэхээс өмнө хүүхэд хөдөлж эхэлсэн байдаг бөгөөд өсөхийн хэрээр хөдөлгөөний байдал нь өөрчлөгддөг.

  • 7-8 долоо хоногтойд хүүхэд бөхийх, хажуу тийш эргэх зэрэг жижиг хөдөлгөөнүүд хийж эхэлдэг.
  • 9 долоо хоногтойгоос хүүхэд зогьсох, бяцхан хөл гараа хөдөлгөх, хөхөх залгих зэрэг хөдөлгөөн хийдэг болно.
  • 10 долоо хоногтойгоос хүүхэд толгойгоо хөдөлгөх, нүүрэндээ гараа хүргэх, амаа нээх, суниах зэрэг хөдөлгөөн хийдэг болно.
  • 12 долоо хоногтойгоос эвшээж эхэлнэ.
  • 14 долоо хоногтойгоос нүдээ хөдөлгөж эхэлнэ.
  • 15 долоо хоногтойгоос өөрийн дуртай гарын эрхий  хурууг хөхөж эхэлдэг. Энэ үеэр нь ЭХО-д харуулбал хүүхэд баруун эсвэл солгой гартай аль нь болох талаар сэжим авч болно.

Аажимдаа, таны хүүхдийн хөдөлгөөн танд мэдрэгдэхүйц хүчтэй болж ирдэг. Анхандаа зөөлөн чичиргээн шиг, бөмбөлөг хагарч байгаа юм шиг эсвэл хэвлийд агаар байгаа мэт мэдрэмж төрнө. Гэвч удалгүй хүүхдийнхээ түлхэх, эргэлдэх, цохих, суниах зэрэг хөдөлгөөнд дассан байх болно.

Хүүхэд байнга хөдөлдөггүй. Тэд бид нар шиг бас амрах хэрэгтэй. Шинжилгээнд орох үед хүүхэд тань хөдлөхгүй байвал битгий санаа зовоорой, хүүхэд тань ердөө унтаж байгаа.

Амаржих дөхөхөд хүүхэд илүү урт хугацаагаар амардаг болно. Амралтын хугацаа нь ихэвчлэн 20 минут байдаг ч 50-75 минут хүртэл хугацаатай байж болдог. Ингэж удаан амардаг болсноор та түүнийг хөдөлгөөн бүрийг мэдрэхгүй байж магадгүй.

ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙНХЭЭ ХӨДӨЛГӨӨНИЙГ МЭДЭРСЭНГҮЙ, ЭНЭ НЬ  САНАА ЗОВОХ ЗҮЙЛ МӨН ҮҮ?

Хэрвээ та хүүхдийнхээ хөдөлгөөнийг зүгээр анзааралгүй өнгөрөөсөн байж магад. Төвлөрч, хүүхдийнхээ хөдөлгөөнийг тоолохын тулд гэдсэн доороо жийргэвч хийж зүүн тал руугаа харж хэвтэнэ. Хөдөлгөөнгүй 1-2 цаг байх хэрэгтэй бөгөөд энэ хугацаанд хүүхдийнхээ хөдөлгөөнийг дор хаяж 10 удаа мэдэрнэ.

Хүүхдийн хөдөлгөөн хэвтэж байх үед хамгийн тодоор мэдрэгддэг бөгөөд зогсож байхад бараг мэдрэгддэггүй.

Хүүхдээ хөдөлж байгаа эсэхийг шалгах хурдан аргууд:

  • Хөлөө өндөрлөж хэвтэж амрах, юм идэх. Таныг нааш цааш  хөдлөх зуур хүүхэд тань бүүвэйлэгдэж унтсан байж магадгүй учраас таныг тайван байдалд шилжмэгц сэрж хөдөлж эхэлж магадгүй.
  • Хүйтэн ус уух. Биеийн хэм гэнэт өөрчлөгдөхөд хүүхэд хүйтнээс холдох гэж оролдон хөдөлдөг.
  • Дуу чимээ гаргах. Хөгжмөө чангалах, хаалга чанга хаах чимээнд хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг чагнах.

Хэрвээ хүүхэд тань хөдөлж байвал бүх зүйл хэвийн гэсэн үг. Гэхдээ цаашид хүүхдийнхээ хөдөлгөөнийг ажиж, ямар нэг санаа зовох зүйл байвал эмчдээ хандаарай.

ХЭЗЭЭ ЭМЧИД ХАНДАХ ВЭ?

Дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай.

  • Хажуу тийш харж 2 цаг хэвтэхэд 10 удаагийн хөдөлгөөн мэдрэгдээгүй бол
  • Гадны цочроонд хүүхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа бол
  • Хүүхдийн хөдөлгөөн гэнэт цөөрөх, эсвэл хэдэн хоногийн турш бага багаар буурах

Ургийн хөдөлгөөн буурч байгаа нь ураг эхэсээрээ дамжуулан хангалттай хэмжээний хүчилтөрөгч, шим тэжээл авч чадахгүй байгаагийн шинж. Түүнчлэн ураг байх ёстой хэмжээнээс жижиг эсвэл таны  өмнөх  жирэмслэлттэй холбоотой асуудал дахин гарч байгаа бол ураг эрсдэлд орж магадгүйг  илтгэнэ. Тиймээс эмчид хандаж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэж шалгуулах хэрэгтэй.


Эх сурвалж: www.babycenter.com

Дараа нь унших

news image
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдэд учирч болох хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байх хэрэгтэй. Бид танд жирэмсний үед түгээмэл тохиолддог 7 хүндрэлийн талаар мэдээлэл хүргэж байна. Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэ

news image
Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт

Миний хувьд жирэмслэлт хачирхалтай хэрнэ хамгийн гайхалтай туршлагуудын нэг байсан. Өөрийн биед бүхэн бүтэн хүн бойжуулна гэдэг юутай ч харьцуулшгүй мэдрэмж. Гурван удаа төрсний хувьд, жирэмслэлтийн үйл явц, сонин мэт боловч энгийн шинж тэмдгүүдийн т

news image
Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ

ФОЛИЙН ХҮЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ? Фолийн хүчил буюу B9 амин дэм нь хүний биеийн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй. Байгалд фолийн хүчил нь гүн ногоон өнгөтэй хүнсний ногоо, жүрж, үр тариа, хөрөнгө, үхрийн маханд агуулагддаг. Зарим гурилан болон бүхэл ү