logo

Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэс заслын багаж, тоног төхөөрөмж гардууллаа

alt text

2017 оны 8-р сарын 30

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари төрийн бус байгууллага, ЭМЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь 3080 дүүрэг, Хонгконг, Макао, Монгол улс дахь 3450 дүүргээс Олон Улсын Ротари сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Глобал Грант #1754471 тоот төслийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт мэдрэлийн мэс засал, урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний торлог, болор, глауком зэрэг 8 мэс заслын чиглэлийн 130 төрлийн 57,2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа. 

Уг тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, БНЭУ дахь Ротарийн 3080 дүүргийн захирагч Ноён Madhunkar Malhotra, Олон Улсын Ротари сангийн олон нийтийн тусламжийн төслийн төлөөлөгч Rajendra Kumar Saboo, Хонгконгийн Урологийн эмч, Олон Улсын Ротари сангийн 2018 оны Ерөнхийлөгч болох V.C Ho, төслийн хүрээнд ажиллах Энэтхэг, Хонгконгийн эмч нарын баг болон Монголын талын зохицуулагч Туул Ротари клубын төлөөлөгчид, УГТЭ-ийн удирдлага, хамт олон оролцлоо.

Глобал Грант #1754471 тоот төслийн үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Хүрээ амаржих газруудад үргэлжлэх юм.

Эх сурвалж http://www.mohs.mn/news/2164  

Дараа нь унших

news image
Төвийн эмч, мэргэжилтнүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Цусны салбар төвд ажиллав

2017 оны 7-р сарын 31   “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ЦССҮТ-ийн Технологийн тасгийн эрхлэгч Н.Халиун, Мэдээллийн технологи, инженер техникийн тасгийн эрхлэгч Ч.Далайцэрэн нарын эмч, мэргэжилтнүүд 2017 оны 7  дуг

news image
Төр болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд батламж гардуулав.

2017 оны 7-р сарын 29 Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Магадлан итгэмжлэл олгох тухай” А/232 тушаалын дагуу магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг ханга

news image
Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ

2017 оны 7-р сарын 19 Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэл