logo

Бидний тухай

EDOCTOR ТАНЫ ЭНХ МЭНДИЙН НАЙДВАРТАЙ ХАМТРАГЧ БАЙХ БОЛНО


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томьёолсон байдаг.

Эрүүл байхад гадаад орчин, амьдралын хэв маяг хийгээд тухайн хүний өөрийн мэдлэг, ухамсарт үйлдэл хамгийн өндөр нөлөөтэй байдаг. Олон улсын судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 75% нь тухайн хүнээс, 25% нь удамшил, эмнэлгийн хүчин зүйлээс хамаардаг гэжээ. Өөрөөр хэлбэл эрүүл энх байхын үндэс нь бидний гарт байна гэсэн үг юм.

Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь өвчилснийхөө дараа эмчилснээс эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй, илүү үр дүнтэй учраас ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь улс орны хувьд нэн чухал асуудал байдаг.

Өнгөрсөн хугацаанд манай улсад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон ажил хийгдэж тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч эрүүл мэндийн мэдээллийг цогцоор нь, тодорхой, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх нь хангалтгүй байгааг анзаарсны үндсэн дээр бид eDoctor.mn вебсайтыг хөгжүүлэн та бүхэнд өргөн барьж байна.

eDoctor нь Монголын хүн амын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах, эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн мэдээлэл, контентыг нэгтгэсэн портал вебсайт юм. Энэхүү вебсайт нь хувь хүмүүст эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хадгалах, хамгаалах арга барилд сурах зарчмуудыг суулгах зорилготой.

Улс орны маань иргэн бүр эрүүл саруул байснаар улс орон хөгжин дэвшиж, хүчирхэгжин бэхэжнэ гэдэгт бид бат итгэдэг.

eDoctor-ын хамт олон эрүүл мэндийн салбарын албан байгууллага, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно.