Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Балнад

Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Балнад нь Сальмонелла типириум бактериар үүсгэгддэг, зөвхөн хүнээс хүнд халдварладаг өвчин юм. Бактери нь усанд болон хуурай орчинд 7 хоног амьдрах чадвартай ба хүний цусанд болон нарийн гэдсэнд амьдран үрждэг. Халдвартай хүнээс шууд хавьтлын замаар дамждаг.

Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлан 1-3 долоо хоногийг өсч үржин өнгөрөөдөг. Үүний дараа нарийн гэдэс болон цусны урсгалруу нэвтэрч, цусны цагаан эсээр тээвэрлүүлэн ясны чөмөг болон бусад эрхтний дотор ордог. Дархлалын систем нянг устгах гэж хичээх боловч дархлааны эсийн дотор нян орсон байдаг учраас бүрэн устгаж чаддаггүй байна.

Нянгийн халдвар авсан хүмүүсийн 3-5% цочмог хэлбэрээр өвчилдөг. Эмчилгээ хийлгэж буй өвчтөний 25 тохиолдлын 1,  харин эмчилгээ хийлгээгүй 4 тохиолдол бүрийн 1 нь үхэлд хүрдэг.

Балнадыг оношлохын тулд цус, өтгөн, шээс болон ясны чөмгөнд нянг илрүүлэх шинжилгээ хийдэг.

Шинж тэмдэг

Балнадын нууц хугацаа нь 6-30 хоног байх ба өвчний үргэлжлэх хугацаа нь 3-4 долоо хоног байдаг.

Энэ өвчний үед маш өндөр халуурах, хүзүү болон хэвлийн хэсгийн арьсан дээр зэсэн улаан өнгийн тууралт үүсэх гэх 2 гол шинж илэрдэг. Мөн дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:

  • Өндөр халуурах
  • Хэл цагаан өнгөртэй болох
  • Ядарч сульдах
  • Хэвлийгээр өвдөх
  • Толгой өвдөх
  • Өтгөн хатах эсвэл суулгах
  • Бөөлжих
  • Хоолны дуршил буурах
  • Унтаарах
  • Ухаан балартах зэрэг шинжүүд илэрч болно.

Хэрэв эмчилгээ хийлгэхгүй удвал бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтан хальсны үрэвсэл үүсэх ба энэ нь үхэлд хүргэх аюултай.

Хүндрэл

Антибиотик эмчилгээ хийлгээгүй үед нас баралтын түвшин 20%. Үхэлд хүргэж буй шалтгаанууд нь:

  • Хавсарсан халдварууд
  • Уушгины хатгалгаа
  • Хоол боловсруулах замын цус алдалтууд
  • Хоол боловсруулах замын эрхтний цооролт
  • Гэдэсний түгжрэл
  • Элэг дэлүү томрох

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв оршин суугаа газарт тань Балнад өвчний тохиолдол олон гарч байгаа бол ундны усыг цэвэршүүлж, заавал буцалгаж хэрэглэх, ариун цэврийн дэглэмийг чанд сахих хэрэгтэй.

Хэрэв аялал болон томилолтоор их явдаг бол доорх бяцхан дүрмийг хэвшүүлж заншаарай.

  • Савласан ус хэрэглэх
  • Ундны усыг 1 минутаас дээш хугацаагаар буцалгаж хэрэглэх
  • Хэн нэгний идэж буй зүйл болон хоол хүнсийг гараар дамжуулан хэрэглэхгүй байх
  • Гудамжинд буюу ил задгай худалдаалдаг шууд хэрэглэх хүнсний зүйлсээс зайлсхийх
  • Уух зүйлд мөс хийхгүй байх
  • Шинэхэн халуун хоол идэх
  • Өвчлөл өндөртэй бүс нутагруу явахын өмнө вакцинд хамрагдах

Вакцин нь үр дүнтэй урьдчилан сэргийлэлт болдог ба амаар болон тарилга гэсэн – хэлбэртэй байдаг.

Амаар: Аялалд явахаас 1 долоо хоногийн өмнө хэрэглэж дууссан байх ёстой. Вакцин уусан хүмүүсийн 1/20-д халуурах, толгой өвдөх, зарим хүнд ходоод өвдөх, бөөлжих, дотор муухайрах, арьсанд дээр тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрдэг.

Тарилга: Аялалд явахаас 2 долоо хоногийн өмнө хамрагдана. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 1/100-д халууралт, 1/30-д толгой өвдөх, 1/15-д тариулсан хэсэгт улайж хавдах зэрэг гаж нөлөө ажиглагддаг.

Вакцины 2 төрлөөс амаар уух хэлбэр нь хамгийн үр дүнтэй бөгөөд 3 жилийн хугацаанд балнад өвчний халдвараас 73% хамгаалах чадвартай байдаг.

Эмчилгээ

Зөвхөн антибиотик эмчилгээ нөлөөлдөг. Ихэвчлэн ципрофлоксацин ба цефтриаксон сонгож хэрэглэдэг бөгөөд эдгээр нь бусад антибиотикуудаас дахин идэвхэждэгээрээ давуу талтай. Тохирсон антибиотик эмчилгээний дүнд 1-2 өдөрт биеийн байдал сайжрах ба 7-10 өдөрт бүрэн эдгэрдэг.

Өвчний нас баралтын түвшин эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 20%, шинж тэмдгийн болон антибиотик эмчилгээ авснаар 1-2% болтол буурдаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Зэсэн улаан тууралт гарах, Өндөр халуурах, Өтгөн хатах, Суулгах, Толгой өвдөх, Ухаан балартах, Хоолны дуршил буурах, Хэвлийгээр өвдөх, Хэл цагаан өнгөртэй болох, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Гепатит А Д витамины дутагдал
Scroll to top