Бидний тухай
eDoctor таны энх мэндийн найдвартай хамтрагч байх болно.
“Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас томьёолсон байдаг.
Гадаад орчин, амьдралын хэв маяг хийгээд тухайн хүний өөрийн мэдлэг, ухамсарт үйлдэл зэрэг нь эрүүл байхад хамгийн өндөр нөлөөтэй билэ э. Олон улсад хийгдсэн судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 75% нь тухайн хүнээс, 25% нь удамшил, эмнэлгийн хүчин зүйлээс хамаардаг гэжээ. Өөрөөр хэлбэл эрүүл энх байхын үндэс нь бидний гарт байна гэсэн үг юм.
Улс орны хувьд ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож хэрхэн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг мэдлэгийг олгох нь нэн чухал асуудал байдаг. Ингэснээр дан ганц эрүүл мэнд бус өөрийн санхүүд учирч болох томоохон эрсдэлүүдийг зогсоох боломжтой.
Өнгөрсөн хугацаанд манай улсад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон ажил хийгдэж тодорхой үр дүнд хүрсэн. Харин эрүүл мэндтэй холбоотой цогц мэдээллийг энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэх нь хангалтгүй байгаатай холбоотой бид уг асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж eDoctor.mn вебсайтыг хөгжүүлэн та бүхэнд өргөн барьж байна.
eDoctor нь Монголын хүн амын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах, эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, контентын нэгтгэсэн портал вебсайт юм. Энэхүү вебсайт нь хувь хүмүүст эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хадгалах, хамгаалах арга барилд сурах зарчмуудыг суулгах зорилготой.
Улс орны маань иргэн бүр эрүүл саруул байснаар улс орон хөгжин дэвшиж, хүчирхэгжин бэхэжнэ гэдэгт бид бат итгэдэг.
eDoctor-ын хамт олон эрүүл мэндийн салбарын албан байгууллага, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно.