Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Давсагны үрэвсэл (Цистит)

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замд гаднаас нян бактери өгсөх замаар халдварлаж, үрэвсэл үүсгэдэг өвчин юм.  Судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа явцад давсагны үрэвслээр өвдсөн байдаг.

Эрэгтэйчүүдэд харьцангуй бага тохиолддог байхад эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг шалтгаан нь үтрээ шээсний сүвтэй ойрхон буюу хоёр эрхтэн бүтцийн хувьд ойрхон байрлалтай байдагтай холбоотой юм.

Шалтгаан

  • Бактери шээсний сүвээр дамжин өгсөх замаар давсаг үрэвсэх
  • Үтрээнд байгаа нян болон мөөгөнцрийн үрэвсэл нь шээсний амсарт очиж өгсөх замаар халдвар орох
  • Гэдэсний савханцар /E-Coli/ нян шулуун гэдэснээс үтрээ болон шээсний сүв рүү халдварлах. Ихэвчлэн бэлгийн ариун цэвэр муу сахих, бие зассаны дараа буруу арчих зэргээс шалтгаалдаг.
  • Үтрээндээ үнэртэн бодис цацаж шээсний сүвийг цочроосноос болж үрэвсэл үүсэх
  • Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томрол, нугасны гэмтэлтэй холбоотойгоор
  • Эмэгтэйчүүдийн төрөлтийн улмаас давсаг унжсантай холбоотойгоор давсаг үрэвсдэг.

Шинж тэмдэг

  • Шээс ойр ойрхон хүрэх
  • Дүлж шээх
  • Бүрэн шээс чадахгүй, шээс үлдэх
  • Зарим тохиолдолд халуурах
  • Бие засахад хатгуулж өвдөх
  • Шээсний өнгөнд өөрчлөлт орох буюу цустай шээх, шээс нь булингартай болох, хар цай шиг өнгөтэй болдог.
  • Бага насны хүүхэд шээх гээд шээж чадахгүй уйлах, зовиуртай байгаагаар нь мэдэж болно.

Хүндрэл

Давсагны үрэвслийг бүрэн эмчлээгүй эсвэл эмчлэхгүй удаан явбал дараах хүндрэлүүд үүсэх аюултай.

  • Бөөрний халдвар авах
  • Цустай шээс гарах
  • Давсганд шархлаа үүсэх
  • Давсагны хорт хавдар

Үрэвсэлийн үед дур мэдэн гэрээр антибиотик эмчилгээ эхлэхгүй байх ёстой. Халуун жин тавих нь шинж тэмдгийг бүдэгрүүлж, биеийн эсэргүүцэл суларвал өгсөх замын халдвараар бөөрөө гэмтээдэг.

Урьдчилан сэргийлэлт

Давсагийг үрэвсүүлэхгүй байхын тулд хувь хүний зүгээс дараах арга хэмжээг авч болно.Үүнд:

  • Ус, шингэн зүйл тогтмол ууж байх
  • Ойр ойрхон бие засч давсгаа бүрэн суллаж байх
  • Хөөстэй баннанд орохоос илүүтэй шүршүүрт орох
  • Бие зассаны дараа бэлэг эрхтнээ урдаас хойшоо чиглэлтэй арчих, дотогшоо оруулж угаахгүй, цэвэр усаар угаах
  • Бэлгийн хавьтлын дараа бие засч байх
  • Хөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх

Оношилгоо

  • Циститийн үед шээсний ерөнхий шинжилгээ,
  • Шээсэнд бактери ургуулах шинжилгээ,
  • Шээсний сүвээс арчдас авах аргаар шинжилдэг.
  • Эмэгтэйчүүдийн талаас үтрээний мазок буюу наалдцын шинжилгээ, үтрээнээс бактериологийн шинжилгээнүүд авч оношилдог.

Шээсний ерөнхий шинжилгээ өгөхөд өлөн шээс байх, харин шээсний нян ургуулах шинжилгээний хувьд тухайн өдрийн аль ч шээс байж болно.

Эмчилгээ

Шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Дутуу эмчлэснээс болж архаг хэлбэрт орсон бол дахин дахин өвдөж архаг хэлбэрт шилждэг. Тиймээс эмнэлгийн нөхцөлд тухайн хүний биеийн байдал, шинж тэмдэг, шинжилгээг харж байж эмчилгээ хийнэ.

Гол эмчилгээ нь антибиотик, шээс хөөх эмчилгээ хийдэг. Үтрээний нян, мөөгөнцрийн үрэвслийг давхар эмчлэх нь үр дүнтэй.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бүрэн шээж чадахгүй байх, Дутуу шээсэн мэт санагдах, Дүлж шээх, Шээс ойр ойрхон хүрэх, Шээс улаан өнгөтэй болох, Шээс ягаан болох, Шээсний дараа хорсох, Шээхэд хатгуулж өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Давсагны хэт ачаалал Түрүү булчирхайн үрэвсэл
Scroll to top