Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар

2024-10-07/ #Басбус, Онцлог

Хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүд үнэхээр танд тусалж чадах уу?  

Хиймэл оюун ухаан буюу AI нь хүний сэтгэхүйтэй төстэй, компьютерын программ хангамжаар бүтээгдсэн технологийн төрөл юм. Анагаахын салбарыг зөвхөн чагнуур, эм тариагаар төсөөлдөг байсан цаг ард хоцорчээ. Салбар бүрд шинэчлэл, дэвшлийг нэвтрүүлж буй хиймэл оюун ухаан анагаахын шинжлэх ухааныг ч тойрсонгүй. 

Жишээлбэл, рентген шинжилгээгээр уушгинд үүссэн зангилааны шинж чанараас хамааран 0.6 см-аас жижиг хэмжээний зангилаа тодорхой харагдах боломжгүй байдаг. Үүнээс үүдэн уушгины хавдрын 90 гаруй хувийг хожуу шатанд оношилдог. Харин хиймэл оюун ухаан энэ төрлийн жижиг зангилааг олж тогтоохдоо маш гарамгай байдаг. Ийм ч учраас Монголд 2021 оноос эхлэн Chest AI төслийг Интермед эмнэлэг, ЕClinic эрүүл мэндийн платформ, ICT төв, Улсын 1-р төв эмнэлэг, Монголын радиологийн нийгэмлэг гэсэн байгууллагууд хамтран хэрэгжүүлж эхэлсэн ба цээжний рентген шинжилгээн дээр үндэслэн зургаан төрлийн уушгины өөрчлөлтийг илрүүлэн мэдээлдэг системийг хөгжүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш Монголын эрүүл мэндийн салбарт хиймэл оюунд суурилсан технологиуд эрчимтэй нэвтэрч Нура, Анд медикал центр зэрэг эмнэлгүүд оношилгооны төхөөрөмжүүдээ бүрэн хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүдээр бүрдүүлж эхлээд байна.

Хиймэл оюун ухаан дээр суурилсан төхөөрөмжүүдийн үндсэн 2 онцлог давуу талыг энгийнээр тайлбарлая.

  1. Оношилгоог илүү найдвартай болгоно. Хиймэл оюун ухаан нь өөрийн BIG дата баазад (хэдэн 10 мянгаас хэдэн сая) тулгуурлан олон арван зургийг маш богино хугацаанд боловсруулан хэвийн зураглалтай харьцуулан анализ хийнэ. Үр дүнд нь хэвийн бус, өвчлөлтэй байх магадлал бүхий хэсгийг тодруулан, өнгөөр ялгах, дохиолол өгөх гэх мэтээр эмчид мэдэгдэнэ. Энэ нь эмч мэргэжилтнээс хамааралтайгаар оношилгооны явцад алдаа гарах магадлалыг бууруулна.
  2. Илүү эрүүл сонголт болдог. Компьютер томографи, Рентген гэх мэт цацрагийн туяа ашигладаг төхөөрөмжүүдэд илүү эрүүл мэндэд ээлтэй сонголтыг бий болгодог. Хэт бага рентген туяа ашиглан шинжилгээ хийснээр зургийн чанар муудах, өөрчлөлтийг илрүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Өндөр тунтай рентген туяа ашигласнаар зургийн чанар сайжруулах хэдий ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Харин хиймэл оюун ухаан ашигласан төхөөрөмжүүд нь рентген туяаг бага ашигласан ч зургийн чанар сайжруулах системтэй тул оношилгоог илүү найдвартай, үйлчлүүлэгчид ээлтэй нөхцөлөөр хийх боломжийг бүрдүүлдэг. Мөн үзлэгийн хугацааг багасгах шийдлүүдийг агуулсан байдаг нь ч эерэг нөлөөтэй.

Хиймэл оюун ухаан нь шууд эмчийг орлохгүй ба эмчийн сайн туслах байдлаар ашиглагдана. Өөрөөр хэлбэл эмч үзлэг оношилгоо хийхдээ харилцан яриа үүсгэж, зовуурь шаналгааг сэтгэл зүрхээрээ мэдэрч, бүрэн мэдээлэл цуглуулан цогц шийдвэр гаргах чадамжтай. Харин хиймэл оюун ухаан тухайн мөчид өгөгдсөн өгөгдөл дээр ажиллан, үйлдэл хийхээс биш бие, сэтгэл, оюунд тулгуурласан цогц шийдвэр гаргаж, өвчтөнийг энэрэх хэмжээнд хүрээгүй байгааг дурдах нь зүйтэй биз ээ.

Энэ удаа Анд медикал центр эмнэлгийн хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүдийг онцолъё.

  • Компьютер томографийн аппарат
  • Бүрэн дижитал рентген аппарат
  • Эхо аппарат
  • Дурангийн аппаратаар үйлчилж байна.

Мөн туршлагатай чадварлаг хамт олноор багаа бүрдүүлж, нийт 10 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй тул та оношлуулсны дараа өдрийн болон хэвтэн эмчлүүлэх байдлаар нэг дороос эрүүл мэндийн цогц үйлчилгээг авах юм.

Илүү баттай оношлуулж, эрт эмчилье.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/and-medical.png 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2024-10-07 15:16:022024-10-07 15:16:02Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан
“Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн 10 асуулт
СРТ, КТ оношилгооны талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?
Scroll to top