Өвчин А-Я
Даралт ихсэх
Зүрхний шигдээс
Мигрень
Нойр булчирхайн үрэвсэл
Сэтгэл гутрах өвчин
Түрүү булчирхайн үрэвсэл
Уушгины хатгалгаа
Ханиад
Цистит
Цус багадалт
Чихрийн шижин
БҮГДИЙГ ХАРАХ
Шинж тэмдгийн асуулга
Булангууд
Онцлог
Эрүүл бие
Эмчийн цаг
Ээж ба хүүхэд
Эрчүүд
Өсвөр үе
#Басбус
Эмнэлэг хайх
Хэрэгслүүд
Search
Menu
Menu
МЕНЮ
Эмнэлэг хайх
Эмнэлгүүдийн мэдээллийн нэгдсэн сан
Бүх эмнэлэг
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатлалын эмнэлгийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн гурав дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх, оношлогоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, хүн амын өвчлөл, өвчний тархалт болон бусад эмнэлзүйн чиглэлийн тандалт судалгаа хийх үндсэн чиг үүрэг бүхий улсын ууган эмнэлэг юм.
Дэлгэрэнгүй
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Баянзүрх дүүрэг, 3-р хороо
1931 онд анх Идэвхтний тэсаг нэрээр ажиллаж эхэлсэн 90 жилийн түүхт тус эмнэлэг 2013 оноос Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг, нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд болон дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахаар зорин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Баянгол дүүрэг, 10-р хороо
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын ууган эмнэлгүүдийн нэг, эрүүл мэндийн салбарын 2015, 2016 оны шилдэг байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэг нь үндэсний хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн үүргийг өндөр хариуцлага, нэр төртэйгээр гүйцэтгэн Монгол улсын хүн амд дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг агуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Баянзүрх дүүрэг, 14-р хороо
1924 онд Сүрьеэгийн алба нэрээр анх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв өдгөө халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.
Дэлгэрэнгүй
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Баянзүрх дүүрэг, 18-р хороо
1921 онд гараагаа эхлүүлж, 1961 оноос хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн Хавдар Судлалын Үндэсний Төв нь хавдар судлал, оношлогоо, эмчилгээ, хорт хавдрын гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ, үүнд оношилгоо болон төрөлжсөн мэс заслын, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Баянгол дүүрэг, 11-р хороо
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг; 2 зөвлөх поликлиник; өсвөр үеийн клиник, үргүйдэл - нөхөн үржихүйн төв; 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй
ГЭМТЭЛ СОГОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Баянгол дүүрэг, 7-р хороо
1960 онд Клиникийн 1 дүгээр эмнэлэгт 20 ортой гэмтлийн тасаг байгуулагдаж эхэлсэн нь одоогийн ГССҮТөвийн суурь тавигдсан бөгөөд 1976 онд биеэ даасан эмнэлэг Гэмтэл согогийн эмнэлэг, 1991 оноос Гэмтэл согогийн клиникийн эмнэлэг болон үүсэж хөгжсөн түүхтэй.
Дэлгэрэнгүй
Интермед эмнэлэг
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
Интермед эмнэлэг нь үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай, Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд 2012 оноос БНСУ-ын Корей Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвтэй, 2014 оноос Америкийн Нэгдсэн Улсын Юнайтэд Фэмили эмнэлгийн сүлжээнд нэгдсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй
УЛААНБААТАР СОНГДО ЭМНЭЛЭГ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
УБ Сонгдо эмнэлэг нь БНСУ-ын Сөүл дахь Сонгдо эмнэлгийн 29-н жилийн баялаг туршлага дээр үндэслэн 2007 онд үүсгэн байгуулагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус эмнэлэг нь амбулатори, дүрс оношилгоо, клиник лаборатори гэх мэт цогц шийдэл бүхий Төв Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Дэлгэрэнгүй
ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ
Хан-Уул дүүрэг, 11-р хороо
Грандмед Эмнэлэг нь 2009 оны 3 сарын 16- нд амбулаториор орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Дэлгэрэнгүй
МӨНГӨН ГҮҮР ЭМНЭЛЭГ
Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо
Мөнгөн гүүр эмнэлэг нь Монгол Улсынхаа иргэдэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үүнээс гэмтэл согогийн цогц тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон Мэс заслын тасаг, Сэргээн засах, физик эмчилгээний бүрэн тохижилттой тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй
ГУРВАН ГАЛ ЭМНЭЛЭГ
Баянгол дүүрэг, 11-р хороо
“ГУРВАН ГАЛ” нэгдсэн эмнэлэг нь 2011 оны 01-р сарын 03-ны өдөр нээгдсэн бөгөөд нийт 13 тэрбум төгрөгийн дотоодын хөрөнгө оруулалт бүхий 7500 м2 талбайтай 100 ортой эмнэлэг юм. Өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн “Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө” гэсэн уриан доор ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
АЧТАН КЛИНИКИЙН ЭМНЭЛЭГ
Баянгол дүүрэг, 4-р хороо
Ачтин клиникийн эмнэлэг нь Монгол улсын анхны хувийн нэгдсэн эмнэлэг. 2001,2003,2007 онд ашиглалтанд орсон А-4 давхар, В-5 давхар, С-8 давхар орчин үеийн тохилог байртай. Иргэддээ 36 төрөлжсөн мэргэжлийн тусламжийг хэвтэн эмчлүүлэх (стационар), оношилгоо, нөхөн сэргээх төрлөөр үйлчилж байна.
Дэлгэрэнгүй
УЛААНБААТАР МЕД ЭМНЭЛЭГ
Баянгол дүүрэг, 11-р хороо
Япон улсын анагаах ухааны техник технологийн дэвшил, мэргэжлийн өндөр ёс зүйг хослуулан үйлчлүүлэгч нарт дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан Улаанбаатар Мед эмнэлэг нь Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай анхны нэгдсэн эмнэлэг юм.
Дэлгэрэнгүй
ЮНИМЕД ИНТЕРНЕЙШНЛ ЭМНЭЛЭГ
Юнимед эмнэлэг нь 1997 онд “ӨРНӨ ДОРНЫН ЗАСАЛ” нэртэйгээр байгуулагдаж өдгөө “ЮНИМЕД ИНТЕРНЕЙШНЛ ЭМНЭЛЭГ” болж нэрээ өөрчлөн, мэргэжлийн өндөр түвшинд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол улсын төдийгүй гадаадын иргэдэд хүргэж эх хүүхэд эмэгтэйчүүдийн шилдэг төв болохоор зорилт тавин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
СӨҮЛ ЭМНЭЛЭГ
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо
БНСУ-ын Сөүл Сонгдо эмнэлгийн Улаанбаатар дахь салбар болох Сөүл Эмнэлэг нь өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн практикт мөрдөгдөж буй нотолгоонд суурилсан эмнэлзүйн удирдамж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, оношилгоо эмчилгээндээ орчин үеийн технологийг өргөнөөр ашиглаж байна.
Дэлгэрэнгүй
Scroll to top