Сэтгэл гутрал
Сэтгэл зүйн өвчин эмгэгүүдээс нийтлэг тохиолддог нь сэтгэл гутрал юм. Өдөр тутмын амьдралд хөнгөн зэргийн сэтгэл гутрах үзэгдэл байж болно. Гэвч сэтгэл гутрал нь сэтгэлээр унах, уйтгарлах, гуниглах мэдрэмжээс ялгаатай бөгөөд тусдаа бие даасан сэтгэцийн эмгэг өвчин юм.
Шинж тэмдэг
Сэтгэл гутрал нь хүн бүрд өөр өөрөө хэлбэрээр илэрдэг. Зарим хүмүүсийн бүтээмж буурч, аливаа зүйлд идэвх сонирхолгүй болдог. Харин зарим нь бусадтай харилцах харилцааны тал дээр асуудал үүсэх, бие махбодын хувьд бусад эрхтэн систем өвчлөх ч тохиолдол бий.
Сэтгэл гутралын үед олон төрлийн шинж тэмдэг илрэх бөгөөд заримдаа арилж, хэсэг хугацааны дараа дахин илэр ч болдог. Мөн хүүхэд, эмэгтэй, эрэгтэй хүмүүст дараах байдлаар өөр хоорондоо ялгаатай шинж тэмдэг илэрнэ.
Шинж тэмдгийн төрөл | Шинж тэмдэг | ||
Эрэгтэйчүүд | Эмэгтэйчүүд | Хүүхэд | |
Зан ааш | Уур хилэн, түрэмгийлэл, цухалдах, сэтгэл түгших, тайван бус байдал | Цухалдах, сэтгэл түгших | Цухалдах, уурлах, уйлах, ааш зан огцом өөрчлөгдөх |
Сэтгэл санааны сайн сайхан байдал | Хоосон, итгэл найдваргүй санагдах, гуниглах | Хоосон, итгэл найдваргүй санагдах, гуниглах | Өөрийгөө авьяас чадваргүйгээр мэдрэх, цөхрөх, хүчтэй уйтгар гуниг мэдрэх |
Шинж чанар | Сонирхол буурах, дуртай зүйлсээсээ таашаал авахаа болих, амархан ядрах, муу зуршил амархан өртөх, амиа хорлолтын талаар бодох, амь насанд эрсдэлтэй зүйлс хийх | Сонирхол буурах, нийгмийн харилцаанаас хөндийрөх, амиа хорлолтын талаар бодох | Найзууд эсвэл ах эгч дүү нараасаа цааргалах, хичээл сургуульд явахаас цааргалах эсвэл асуудал тарих, үхлийн талаар бодох |
Нойр | Нойргүйдэх, тайван бус унтах, | Шөнө унтаж чадахгүй байх, эрт сэрэх эсвэл хэт их унтах | Унтаж чадахгүй байх эсвэл хэт их унтах |
Бэлгийн дур хүсэл | Бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн чадамж буурах | – | – |
Бие махбодын сайн сайхан байдал | Толгой өвдөх, ядарч сульдах, хоолны шингэц муудах | Эрч хүч буурах, ихээр ядарч сульдах, хоолны дуршил өөрчлөгдөх, биеийн жин өөрчлөгдөх, бие хөшиж өвдөх, толгой өвдөх | Эрч хүч буурах, хоолны шингэц муудах, хоолны дуршил өөрчлөгдөх, турах эсвэл таргалах |
Танин мэдэхүйн ур чадвар | Төвлөрч чадахгүй болох, хийж буй ажлаа дуусгахад хэцүү болох, харилцан ярианд удаан хариу өгөх | Бодох эсвэл ярих нь удаашрах | Төвлөрөх чадвар муудах |
Шалтгаан
Сэтгэл гутралд нөлөөлөгч хэд хэдэн хүчин зүйлс бий. Биологийн болон амьдралд тохиолдсон үйл явдлуудтай холбоотойгоор сэтгэл гутралд өртдөг. Тухайлбал,
- Гэр бүлийн түүх – хэрэв гэр бүлд нь сэтгэл гутрал болон бусад сэтгэл зүйн эмгэгийн түүх байгаа бол та сэтгэл гутралд өртөх эрсдэл өндөр байна
- Хүүхэд насны траума – хүүхэд ахуйд тохиолдсон зарим таагүй үйл явдлууд нь айх, стрессдэх үед үзүүлдэг өөрийгөө хамгаалах хариу урвалд нөлөөлдөг.
- Тархины бүтэц – тархины урд хэсэг идэвхгүй ажиллах нь сэтгэл гутралд өртөх шалтгаан болох талтай. Гэвч энэ байдал нь сэтгэл гутрал үүсгэдэг үү эсвэл сэтгэл гутралын шинж илэрснээс болж энэ үзэгдэл болдог уу гэдгийг батлан тогтоогүй байна. Зөвхөн таамаглал дэвшүүлж байгаа юм.
- Эрүүл мэндийн шалтгаан – архаг өвчин, нойргүйдэл, анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг /ADHD/ зэрэг нь сэтгэл гутралын эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Мансууруулах бодисын хэрэглээ – Мансууруулах бодис хэрэглэх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүн архи уусны маргааш хөнгөн зэргийн сэтгэл гутралд ордог.
Эдгээрээс гадна бусад олон хүчин зүйлс сэтгэл гутралтай болоход нөлөөлдөг.
Оношилгоо
Хэрэв сэтгэл гутралын дээрх шинж тэмдгүүд урт хугацаа буюу 3-аас дээш сараар, жилээр илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Сэтгэл гутралыг бие махбодын талаас шинжилгээгээр илрүүлэх боломжгүй. Мэргэжлийн сэтгэцийн эмч тухайн хүний шинж тэмдгүүд дээр үндэслэн, сэтгэл зүйн үнэлгээ хийж шалтгааныг нь нарийн оношилдог.
Мөн сэтгэл гутрал нь бусад өвчин эмгэгтэй холбоотой байх боломжтой тул эмч таны биед үзлэг хийн, цусны шинжилгээ авч болзошгүй. Тухайлбал бамбай булчирхайн дааврын өөрчлөлт, Д витамины дутагдал нь сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг өдөөдөг.
Сэтгэл гутралын төрлүүд
Шинж тэмдэг хэр аюултай илэрч байгаагаас үүдэн сэтгэл гутралыг хэд хэдэн төрөлд ангилж болно. Үүнд:
1. Major depressive disorder (MDD) – энэ эмгэг нь шинж тэмдгийн хувьд илүү аюултай. Тасралтгүй гунигтай, итгэл найдваргүй, хэнд ч хэрэггүй санагдах бөгөөд эдгээр мэдрэмж нь арилдаггүй.
Доорх шинж тэмдгүүдийн 5-аас багагүй нь хоёр долоо хоног болон түүнээс урт хугацаанд илэрвэл MDD байж болзошгүй гэж үзнэ.
- Өдрийн ихэнхд нь сэтгэлээр унах
- Байнга хийдэг зүйлсдээ сонирхол буурах
- Мэдэгдэхүйцээр жин нэмэх эсвэл турах
- Хэвийнээс их унтах эсвэл унтаж чадахгүй байх
- Бодох нь удааширч, хөдөлгөөн удааширна
- Ядарч сульдах эсвэл ихэнх өдөр эрч хүч муутай байх
- Хэнд ч хэрэггүй санагдах эсвэл гэм буруутай санагдах
- Төвлөрч чадахгүй эсвэл тодорхойгүй байх
- Үхэл, амиа хорлолтын талаар өдөр тутам бодох
2. Persistent depressive disorder (PDD) – энэ эмгэгийг dysthymia гэж нэрлэдэг байсан. Шинж тэмдгийн хувьд арай сул боловч архаг шинжтэй сэтгэл гутрал юм. PDD нь таны амьдралд MDD-ээс ч илүү сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Учир нь энэ эмгэг илүү олон жил улирал солигдохтой адил тодорхой давтамжтай сэдэрдэг.
Дараах түгээмэл шинж тэмдгүүдээс 2 нь жилийн хугацаанд илэрвэл танд PDD байж болзошгүй.
- Өдөр тутмын байнга хийдэг зүйлсдээ сонирхол буурах
- Итгэл найдваргүй санагдах
- Бүтээмж буурах
- Өөрийгөө үнэлэх, хүндлэх үнэлэмж буурах
Эмчилгээ
Хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай олон жил явсан бол хий юм харах, бусад сэтгэцийн эмгэгүүдээр өвчлөх, солиорох ноцтой байдал үүсдэг. Энэ тохиолдолд эрчимт эмчилгээнд орох шаардлагатай.
Харин хөнгөн төрлийн сэтгэл гутралтай бол хувь хүн амьдралын зөв хэв маяг, дэглэмээр зохицуулан эдгэрэх боломжтой. Эмчилгээний арга зөвлөмжийг эмчиийн дүгнэлтээр хэрэгжүүлэх юм.
Сэтгэл гутралын эмчилгээний дараах төрлүүд бий.
№ | Эмчилгээний төрөл | Эмчилгээ |
1 | Эм уух | Эмч танд дараах төрлийн эмийн жор бичиж өгөх боломжтой:
|
2 | Сэтгэл зүйн эмчилгээ | Сөрөг мэдрэмжүүдээ даван туулахын тулд мэргэжлийн сэтгэл зүйчт эмчтэй ярилцах нь үр дүнтэй |
3 | Гэрлэн эмчилгээ | Цагаан гэрэл тохирох хэмжээгээр хүртэх нь зан аашийг тогтворжуулж, сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг сайжруулах нөлөөтэй. Ийм төрлийн эмчилгээг улирлын нөлөө бүхий MDD эмгэгийг үед хэрэглэдэг байна. |
4 | Дасгал хөдөлгөөн | Долоо хоногийн 3 – 5 өдөр өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хийх нь ендорфины ялгаруулалтыг нэмэгдүүлснээр зан аашийг сайжруулдаг. |
5 | Согтууруулах ундаа, мансууруулах бодисоос татгалзах | Мансууруулах бодис хэрэглэх эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь түрхэн зуур танд таатай мэдрэмж төрүүлж болох ч урт хугацаанд сэтгэл гутралыг бий болгож, сэтгэл түгших шинж тэмдгийг хурцатгах аюултай |
6 | Амьдралын хэв маягтай анхаарах | Өөртөө анхаарал тавих нь сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг сайжруулах бас нэгэн арга юм. Үүнд хангалттай нойр авах, эрүүл хооллох, сөрөг хүмүүсээс өөрийгөө холдуулах зэрэг орно. |
Урьдчилан сэргийлэлт
Сэтгэл гутрал нь урьдчилан сэргийлэхэд бэрхшээлтэй эмгэг юм. Учир нь ямар нэг үйл явдал, сэтгэл зүйн асуудал тохиолдсоны дараа сэтгэл гутрал явагддаг. Хэн ч хэзээ ч сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй. Харин сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн даруйд хүндрэхээс нь сэргийлэх боломжтой. Үүний тулд:
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Нойр сайн авах
- Стрессээ цаг тухай бүрд нь зөв тайлах, Стресс менежментийг хэрэгжүүлэх
- Эргэн тойрны хүмүүстэйгээ эерэг, хүчтэй харилцаа холбоо үүсгэх
- Хэрэв эмч эмчилгээ бичиж өгсөн бол түүнийг тууштай дагах.
Хүндрэл
Сэтгэл гутралыг тоохгүй орхих нь өдөр тутмын амьдралдаа хэвийнээр ажил хөдөлмөр эрхлэх чадамжгүй болж нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах, хүмүүстэй харилцахад асуудал үүсч улмаар амиа хорлох хүртэл аюултай.
Тухайлбал биемахбодын талаас астма, үе мөчний үрэвсэл, зүрх судасны өвчин, хорт хавдар, хэт таргалалт, чихрийн шижин өвчинтэй хавсарч хүндрэх сөрөг нөлөөтэй.