Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан

2022-11-30/ #Басбус

Өмнөх нийтлэлээр бид Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн нийтлээлээр бид иргэдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг танилцуулах гэж байна.

2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад иргэдийн дунд дараах өвчлөлүүд тэргүүлж байна (10 000 хүнд тооцсон)

  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд – 1354.2
  • Зүрх судасны тогтолцооны эмгэгүүд – 936.5
  • Амьсгалын тогтолцооны эмгэгүүд – 788.4

Хоол боловсруулах тогтолцооны өвчлөлүүдээс амны хөндийн эмгэг – 45%, улаан хоолой, ходоод гэдэсний эмгэг – 20%, элэг болон цөсний өвчлөлүүд – 23% тус тус эзэлж байна.

Харин зүрх судасны тогтолцооны өвчлөлүүдээс цусны даралт ихсэх өвчин хамгийн их буюу 51%-ийг эзэлж, зүрхний ишемит өвчин 20%-ийг эзэлж байна.

Амьсгалын тогтолцооны өвчлөлүүдээс агаар дуслын замаар дамжих халдвар болох ханиад, томуу, хатгалгаа – 41%, цочмог бронхит – 9.3%, уушгины архаг бөглөрөлт өвчин 15%-ийг тус тус эзэлж байна.

Хоол боловсруулах тогтолцооны өвчлөлүүдийн гол шалтгаан

Сүүлийн үед иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд улам залуужиж байна. Хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд дийлэнх нь хувь хүний амьдралын хэв маяг, хооллолт зэргээс шалтгаалан бий болдог. Тухайлбал, амны хөндийн эмгэг дундаас хамгийн нийтлэг тохиолдлх шүд цооролт нь хувийн арчилгаатай нягт холбоотой. Шүд эрүүл байх нь зөвхөн гадаад үзэмжийн нэг хэсэг бус биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөтэй юм. Иймд амны  хөндийн арчилгаандаа зөв хэрэгсэл сонгож, тогтмол арчилгаа хийх шаардлагатай.

  • Өөртөө болон хүүхдэдээ тохирсон оо сойз хэрхэн сонгох талаарх мэдээллийг та ЭНД дарж уншина уу
  • Амны хөндийн арчилгааны талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг та ЭНД дарж авна уу.

Харин улаан хоолой, ходоод, элэг болон цөсний өвчлөлүүд нь хувь хүний амьдралын хэв маяг, хооллолтоос үүдэж бий болох нь олонтоо. Хэдийгээр цөөн тохиолдолд энэ нь удамшил, хүрээлэн буй орчин зэргээс хамаардаг ч дийлэнх тохиолдолд эхэнд дурдагдсан шалтгаан эмгэг үүсэх гол хүчин зүйл болдог байна.

  • Та ходоодны шархлаа өвчин үүсэх шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргуудын талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
  • Цөсний өвчлөл үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдэг, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Зүрх судасны тогтолцооны өвчлөлүүдийн гол шалтгаан

Энэ төрлийн өвчлөлүүд нь 40 болон түүнээс дээш насанд нийтлэг ажиглагддаг. Зүрх судасны өвчлөл дундаас хамгийн нийтлэг тохиолддог нь цусны даралт ихсэх эмгэг юм. Уг эмгэг нь бөөр, элэг, бамбай булчирхайн өвчин, зарим эм, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж бий болно. Түүнчлэн хөдөлгөөний дутагдал, хэтэрхий их давс хэрэглэдэг, чихрийн шижин, витамин Д багатай хүнс хэрэглэдэг бол цусны даралт ихсэх эмгэгт өртөх магадлал ихээр нэмэгддэг. Мөн л хувь хүний амьдралын хэв маяг ихээхэн нөлөөлдөг гэсэн үг.

Амьсгалын тогтолцооны өвчлөлүүдийн гол шалтгаан

Амьсгалын тогтолцооны өвчлөл дунд агаар дуслын замаар дамжих халдвар дийлэнх хувийг эзэлнэ. Нэн ялангуяа хүйт орох үед ханиад, томууны улирал эхэлж, халдварын тохиолдлууд эрс нэмэгддэг. Иймд, өөрийгөө болон гэр бүлээ амьсгалын замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

  • Та ханиадны үед гэрээр хийх эмчилгээний талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
  • Ковид-19 халдварын үед гэрээр хийх эмчилгээний талаарх мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
  • Ковид-19 туссаны дараагаар эрүүл мэндээ дэмжих зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/irgediin-uvchlul.png 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-11-30 17:11:122022-11-30 17:11:12Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Тогтмол үзлэг оношилгоонд хамрагдах 5 шалтгаан

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Монгол хүний дундаж наслалт Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?
Scroll to top