1Аденовируст халдвар
Өвчлөл
Аденовируст халдвар нь амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргиийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусийн халдварт өвчний 25-30%-ийг аденовирусийн халдвар эзэлдэг. 5 хүртэлх насны хүүхдүүд бүгд АВХ(аденовируст халдвар)-аар өвддөг ба тал нь давтан өвддөг байна. Өвчин үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, […]
2Архаг ядралын хам шинж
Өвчлөл
Архаг ядралын хам шинж  нь урт хугацаанд маш их ядрах байдлаар илэрдэг нийлмэл өвчин юм. Уг өвчнийг мөн вирусийн дараах ядралын хам шинж, булчин өвдөлт энцефаломиелит (БӨЭ), архаг ядаргаа, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааны гажуудлын хам шинж гэж нэрлэдэг. Өвчний үед хүн маш ихээр туйлдах бөгөөд энэ өвчин олон сар, жилээр үргэлжлэх боломжтой. Олон төрлийн […]
3Хамрын дайвар хөндийн үрэвсэл
Өвчлөл
Хүний гавлын ясны хөндийд хамрыг тойрон байрлах дөрвөн хос, найман дайвар хөндий бий. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь гэнэтийн байдлаар үүсдэг ба олон удаа үрэвсэл давтагдаж, удаан хугацаанд […]
4Сэтгэл гутрал
Өвчлөл
Сэтгэл зүйн өвчин эмгэгүүдээс  нийтлэг тохиолддог нь сэтгэл гутрал юм. Өдөр тутмын амьдралд хөнгөн зэргийн сэтгэл гутрах үзэгдэл байж болно. Гэвч сэтгэл гутрал нь сэтгэлээр унах, уйтгарлах, гуниглах мэдрэмжээс ялгаатай бөгөөд тусдаа бие даасан сэтгэцийн эмгэг өвчин юм.
5Д витамины дутагдал
Өвчлөл
Д аминдэм нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Бусад аминдэмээс ялгаатай нь Д аминдэм даавартай төстэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд биеийн эс бүрд түүнийг хүлээн авах тусгай рецептор байдгаараа онцлог. Дэлхий нийтэд цусны сийвэн дэх Д аминдэмийн хэмжээ ≥30 нг/мл байхыг хэвийн гэж үздэг бол <20 нг/мл-аас бага хэмжээтэй […]
6Балнад буюу Гэдэсний хижиг өвчин
Өвчлөл
Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм. Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний […]
7Гепатит А
Өвчлөл
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм. Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь  элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн […]
8Гахайн хавдар
Өвчлөл
Шүлс ялгаруулагч гурван хос булчирхайн нэг болох чихний ойролцоох булчирхай нь вирусийн халдварын улмаас үрэвсэж томрохыг гахайн хавдар өвчин гэдэг. Өвөл, хаврын улиралд илүү дэлгэрдэг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүд өвдөнө. Цөөн тохиолдолд гахайн хавдраар өвчлөөгүй насанд хүрсэн хүн өвддөг. Өвдсөний дараа насан туршийн дархлаа тогтдог тул дахин өвчлөхгүй. Энэ өвчнөөр хүний өрөөсөн чих буюу […]
9Салхин цэцэг
Өвчлөл
Салхин цэцэг /Varicella, Chickenpox/ нь арьсан дээр жижиг цэврүү, гүвдрүүт тууралт үүсгэдэг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 15-аас дээш насныханд тохиолддог. Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд  ургийн гаж хөгжил үүсэх сөрөг талтай. Салхин цэцэг өвчний […]
10Тэмбүү
Өвчлөл
Тэмбүү нь /Treponema pallidum/ бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Тэмбүүгийн үүсгэгч нь хүчил төрөгч багатай, чийглэг орчинд амьдардаг. Амьдрах хамгийн таатай температур нь 37 градус бөгөөд хүний биеийн гадна 3-6 цаг амьдрах чадвартай байдаг байна.
11Шоконд орох үед үзүүлэх анхны тусламж
Өвчлөл
Халуун газар удаан байх, сэтгэлзүйн гэнэтийн өөрчлөлтөд орох, цус алдах, харшил, халдвар авах, ямар нэг зүйлд хордох зэргээс үүдэн шоконд ордог.  Шоконд орох үед биеийн дотор эрхтнүүдэд цусан хангамж, хүчилтөрөгч дутагддаг. Шокийн ангилал: Цус алдаагүй үед: бөөлжсөн, гүйлгэсэн, түлэгдэлт, түгжрэл, наранд цохиулах Цус алдсан үед: хоол боловсруулах замын цус алдалт, гэмтэл, цусаар бөөлжих, умайн гаднах […]
12Сэтгэл түгших эмгэг
Өвчлөл
Хүн өдөр тутамдаа сэтгэлээр унах эсвэл сэтгэл түгших үйл явдалтай тулгарч байдаг. Гэвч зарим хүмүүс хэт түгшүүртэй амьдрах, чухал ач холбогдолгүй зүйлд хэт их санаа зовж байнга түгшдэг. Шалгалт өгөхийн өмнө эсвэл олон хүний урд тайзан дээр гарахад сэтгэл түгшиж, зүрх хурдан хурдан цохилох, сандах байдал илрэх бөгөөд энэ нь тухайн үйл явдал болж өнгөрсний […]