1Давсагны үрэвсэл (Цистит)
Өвчлөл
Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замд гаднаас нян бактери өгсөх замаар халдварлаж, үрэвсэл үүсгэдэг өвчин юм.  Судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа явцад давсагны үрэвслээр өвдсөн байдаг. Эрэгтэйчүүдэд харьцангуй бага тохиолддог байхад эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг шалтгаан нь үтрээ шээсний сүвтэй ойрхон буюу хоёр эрхтэн бүтцийн хувьд ойрхон байрлалтай байдагтай холбоотой юм.