Мэдээлэл авах
итгэлтэй зөвлөх
Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Та өөрийн мэдээллээ доор оруулна уу.
Жирэслэлт нь 40 долоо хоног хугацаанд буюу 9 сар үргэлжлэх бөгөөд жирэмсний триместр хугацааг дараах байдлаар авч үзнэ. (Триместр: 3 сар гэсэн утгатай латин үг.)
Эхний триместр | 0 - 13 дахь долоо хоног |
Хоёр дахь триместр | 14 - 27 дахь долоо хоног |
14 - 27 дахь долоо хоног | 28 - 40 дахь долоо хоног |
Олон эмэгтэйчүүд жирэмсэн үед биед гарах өөрчлөлтүүд тэр дундаа жин нэмэх тал дээр санаа зовдог. Таны бяцхан үр бойжихын хэрээр та жин нэмж эхлэх ба хүүхдээ хөхөөр хооллоход бэлдэн таны бие өөх хуримтлуулж эхэлдэг. Мөн жирэмсний үед таны умай томорч, эхэс болон уснаас үүдэн таны жин нэмэгдэнэ. Жирэмсний эхний үеэс л энэ өөрчлөлт эхэлнэ. Жирэмсний сүүлийн саруудад та илүү хурдтай жин нэмж эхлэх болно. Жин нэмэх нь жирэмсэн үед тохиолдол хэвийн зүйл юм.