Мэдээлэл авах
итгэлтэй зөвлөх
Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Интермед эмнэлэг нь үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай, Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд 2012 оноос БНСУ-ын Корей Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвтэй, 2014 оноос Америкийн Нэгдсэн Улсын Юнайтэд Фэмили эмнэлгийн сүлжээнд нэгдсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Давуу тал
Эмнэлгийн барилга, инженерийн бүтэц,зохион байгуулалт нь Европын стандартын дагуу төлөвлөгдсөн
Эмнэлгийг гадны болон Монголын хамтарсан чадварлаг менежментийн баг удирдаж байна
Эмчилгээ, оношилгооны чанар болон үйлчилгээнд шинэ соёл, менежментийг нэвтрүүлж байна
Эмнэлгийн мэдээллийн цогц цахим системийг нэвтрүүлсэн
Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжүүдийг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж байна
Оношилгоо, эмчилгээ, үйлчилгээндээ шинэ технологийн эм, хэрэгслийг ашиглаж байна.
Оношилгоо, эмчилгээг олон улсын стандарт, удирдамжийн дагуу хийнэ.
Өндөр хүчин чадалтай лаборатори болон дүрс оношилгооны тасаг ажиллана.
Тусламж үйлчилгээний онцлог
Үзлэг, шинжилгээний цагийг утсаар, интернетээр болон биечлэн ирж авах боломжтой.
Үйлчлүүлэгчийн мэдээлэл насан туршид нь хадгалагдах тул үйлчлүүлэгч давтан бүртгүүлэх шаардлагагүй.
Хэвтэн эмчлүүлэгч нь тохилог 1 ортой, 2 ортой болон VIP өрөөнөөс сонголт хийх боломжтой.
Оношилгоо, шинжилгээний дүгнэлтийг өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгээр баталгаажуулах боломжтой.
Үйлчлүүлэгчид эмнэлгийн дотуур эмийн сангаас өндөр үр дүнтэй эм, хэрэгслээр хангагдана.
Гишүүн болон гэрээт үйлчлүүлэгчид нь эмнэлгийн түргэн тусламжийн, орон нутгийн алсын түргэн тусламжийн болон гадаадын эмнэлгүүдэд өвчтөн тээвэрлэх үйлчилгээ авах боломжтой.
Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон нь өөрийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгийн багц оношилгоо, шинжилгээ авах боломжтой.
Хамтын ажиллагаатай эмнэлэг:
2012 оноос БНСУ-ын Корей Их Сургуулийн харъяа Анам Эмнэлэг
2014 оноос АНУ-ын Юнайтэд Фэмили сүлжээ эмнэлэг
2017 оноос Хавдар Судлалын Үндэсний төв
2017 оноос Бээжингийн Их Сургуулийн Олон Улсын Эмнэлэг
2017 оноос Сингапур улсын Раффлес Эмнэлэг
2018 оноос БНЭУ улсын Аполло групп эмнэлэг
БНЭУ улсын Фортис Хейлткейр Лимитед сүлжээ эрүүл мэндийн төв
Ерөнхий мэс засал
Цээжний хөндийн мэс засал
Гэмтэл согог мэс засал
Эх барих, эмэгтэйчүүд
Хүүхэд, нярай
Хоол боловсруулах эрхтэн судлал – Дурангийн төв
Дотоод шүүрэл
Зүрх судас
Бөөр
Уушги
Шүд
Нүд
Үе мөч
Урьдчилэн сэргийлэх үзлэгийн төв
Яаралтай тусламж
Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг
Лаборатори
Радиологи
Мэдрэл
Арьс харшил
Чих, хамар, хоолой
Сэргээн засан эмчилгээ
Уламжлалт эмчилгээ
Өдрийн эмчилгээ
Эрчимт эмчилгээ
Өдөр бүр 24 цагаар ажиллах дүрс оношилгоо /рентген, 128 зүслэгт компьютер томограф, MRI, ясны сийрэгжилтийн шинжилгээ болон хөхний маммограф/
Өдөр бүр 24 цагаар ажиллах лаборатори /клиник лабораторийн шинжилгээ, молекул биологийн шинжилгээ, нян судлалын шинжилгээ, эд, эсийн шинжилгээ/
Даваа – Баасан 08:00-17:00
Бямба 09:00-16:00
Ням 09:00-14:00
Яаралтай тусламж
Даваа – Ням 24 цаг
Хаяг: Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс
Вэб хуудас: www.intermed.mn
Утас: 7701 1111
Яаралтай тусламж: 7700 0103
Байгууллагатай холбоотой мэдээлэл авах утас: 8008 1919
Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.