1Бүслүүр херпес
Өвчлөл
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
2Арьсны үрэвсэл
Өвчлөл
Арьс нь хамгаалах, дулаан зохицуулах, ялгаруулах, хүрэлцэх мэдрэхүйн үүргийг гүйцэтгэхээс гадна витамин Д-ийн солилцоонд оролцдог хүний хамгийн том эрхтэн юм. Гэвч гадны нөлөө болон удамшлын хүчин зүйл зэрэг олон шалтгааны улмаас арьсанд үрэвсэл үүсдэг. Арьсны үрэвсэл нь дотроо мөн олон хэлбэртэй байх бөгөөд нийтэд нь дерматит гэнэ. Арьсны үрэвсэл хэдэн ч настай хүнд тохиолдож болно. […]