1Хавтгай улаан үлд
Өвчлөл
Хавтгай улаан үлд нь архаг удаан явцтай шалтгаан нь тодорхойгүй арьсны өвчин юм. Цөөн тохиолдолд сульфонамид антибиотик ба хэрх өвчний эсрэг эм зэрэг зарим эмийн гаж нөлөөний улмаас үүсэх магадлалтай гэж үздэг. Арьсны бүх өвчний дотор өвчлөлийн байдлаараа 1%-ийг эзэлдэг гэж үздэг. Хавтгай улаан үлд өвчнөөр ихэвчлэн 30-60 насны хүмүүс өвчилдөг байна.
2Бүслүүр херпес
Өвчлөл
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
3Лаймын өвчин
Өвчлөл
Лаймын өвчин нь боррелийн нянгаар үүсгэгдэх, байгалийн голомтот халдварт өвчин юм. ХХ зууны эхэн үед эрдэмтэд хачигт хазуулсан хүмүүсийн тухайн газарт улайж, өвдөлт өгч, улмаар мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж байсан талаар бичиж тэмдэгдэсэн байдаг. Харин 1975 онд АНУ-ын Коннектикут мужийн Лайма хотын хэсэг оршин суугчдын дунд нэгэн төрлийн хачигт хазуулснаас үений үрэвсэл бүхий өвчний дэгдэлт […]
4Харшил
Өвчлөл
Дархлаа хэт их идэвхжиснээс харшил үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг. Хүний дархлааны систем харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд биед илэрч эхэлдэг.