13Цусан суулга
Өвчлөл
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай. […]
14Салхин цэцэг
Өвчлөл
Салхин цэцэг /Varicella, Chickenpox/ нь арьсан дээр жижиг цэврүү, гүвдрүүт тууралт үүсгэдэг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 15-аас дээш насныханд тохиолддог. Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд  ургийн гаж хөгжил үүсэх сөрөг талтай. Салхин цэцэг өвчний […]
15Эмийн болон химийн бодисын хордлого
Өвчлөл
Эмийн болон химийн бодисын хордлого санамсаргүй тохиолдлоор эсвэл зохисгүй хэрэглээнээс үүднэ. Химийн бодисын нөлөөгөөр бие махбод, бодисын солилцоонд өөрчлөлт орох, эд эрхтэн уг бодисын нөлөөнд өртөж амь насаа алдах ч аюултай бөгөөд ийм хордлогыг хурц хордлого гэнэ. Бие махбодод хорт бодисын орох зам: Амаар Амьсгалын замаар Арьс, салст өмссөн хувцсаар орох Эм тариагаар орох (хорт эмийн тун […]
16Хоолны хордлого
Өвчлөл
Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь […]
17Могойд хатгуулах
Өвчлөл
Хортой могойд хатгуулах нь амь насанд аюултай байж болох бөгөөд яаралтай түргэн тусламж дуудах, эмнэлэгт хандах шаардлагатай. Хоргүй могойд хатгуулах нь ч харшлыг өдөөх замаар амь насанд аюултай нөхцөл үүсгэж болно. Ямар төрлийн могойд хатгуулснаа мэдэхгүй байгаа бол хортой могойд хатгуулсан мэтээр арга хэмжээ авна. Могойд хатгуулсан дариудаа хатгуулсан хэсгийг савангаар угааж, хүйтэн жин тавих […]
18Зөгийнд хатгуулах
Өвчлөл
Зуны улиралд хүмүүс зөгийнд хатгуулах болон бусад амьтанд хазуулах, хатгуулах нь элбэг тохиолддог. Зөгийд хатгуулсан үед ихэнхдээ гэрийн нөхцөлд арга хэмжээ авч эдгэрэх боломжтой байдаг. Гэхдээ зөгийн харшилтай эсвэл сүрэг зөгийд хатгуулсан бол яаралтай түргэн тусламж (103 дугаарт залгах) дуудах шаардлагатай. Учир нь зөгийн дайралтад өртсөн үед олон тооны гүвдрүү, хавдар үүсэх нь амь насанд […]
19Тархины судасны аневризм
Өвчлөл
Тархины судсанд цүлхэн үүсэхийг тархины судасны аневризм гэнэ. Ихэвчлэн мөчирнөөс ургасан жимс шиг харагдах энэ цүлхэнгээс цус шүүрэх эсвэл хагарч тархинд цус алдан улмаар цус харвах аюултай. Голчлон тархийг хамгаалагч нимгэн хальсны дотор талд явагддаг. Цүлхэн хагарах эсвэл цус шүүрэх нь амь насанд халтай тул яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байдаг.
20Зүрхний шигдээс
Өвчлөл
Зүрхний титэм судас бөглөрөхөд зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж богино хугацаанд нас барахыг зүрхний шигдээс гэнэ. Зүрхний булчин нь ажиллахын тулд хүчилтөрөгчийн агууламжтай цусаар тэжээгддэг бөгөөд энэ цус нь зүрхний титэм судсаар дамждаг. Осол гэмтэл, битүү гэмтэл зэргээс үүссэн бүлэн титэм судсанд очин бөглөх, зүрхний титэм судас нарийссан эсвэл гэмтсэн бол цусны эргэлт муудаж улмаар […]
21Бөөрний чулуу
Өвчлөл
Бөөрөн дотор хатуу эрдэс, давсаар баялаг чулуу үүсэхийг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуу нь шээсний замын аль нэг хэсэгт сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Хэдийгээр бөөрний чулуу нь маш аюултай гэмтэл учруулдаггүй ч шээсний сувгийг бөглөсөн тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, зовиур шаналгаа ихээр үүсгэнэ.
22Нойр булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Нойр булчирхай нь глюкозыг зохицуулдаг даавар болон ферментийг бий болгодог. Хэвийн үед энэхүү фермент нь нарийн гэдсэнд очиж хоол боловсруулах үйл явцад оролцдог байна. Харин нойр булчирхайн ялгаруулсан фермент нь нойр булчирхай дотор байхдаа ажилласнаар нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Хэвийн ажиллагаа нь алдагдсан нойр булчирхай нь хоол боловсруулах системийг алдагдалд оруулах бөгөөд чихрийн шижин өвчний […]
23Залгиурын үрэвсэл
Өвчлөл
Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.