1Судасны хатуурал
Өвчлөл
Артерийн судасны хана хатуурч, уян хатан чанараа алдан, бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасахыг атеросклероз буюу судасны хатуурал гэдэг. Судасны хатуурлаар ихэвчлэн ахимаг насны хүмүүс өвчилдөг. Судасны хатуурлын нэг төрөл болох судасны нарийсал нь хамгийн элбэг тохиолддог эмгэг юм. Энэ нь судасны хананд холестрин, өөх тосны тунадас цугларч, судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг эмгэг.
2Бөөрний архаг үрэвсэл
Өвчлөл
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг. Урт […]