1Залгиурын үрэвсэл
Өвчлөл
Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.
2Төвөнхийн үрэвсэл
Өвчлөл
Хоолойны төвөнх хэт их ачаалан, үрэвсэж, халдвар авахыг ларингит буюу төвөнхийн үрэвсэл гэнэ. Төвөнхийн дээд талд дууны хөвч яс залгагддаг. Үүний тусламжтайгаар хүмүүс ярих, шивнэх, дуулах боломжтой болдог. Харин төвөнх үрэвссэн үед дууны хөвч хавдаж, хөвчнөөс гарах дуу өөрчлөгдөн хоолой сөөж сонсогддог. Зарим тохиолдолд хэт их үрэвссэнээс дуу гарахаа ч болих нь бий.  Бага насны хүүхдүүдэд тохиолдох нь элбэг. Төвөнхийн үрэвсэл […]