13Умайн салстын үрэвсэл
Өвчлөл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг.  Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.  
14Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
Өвчлөл
Сарын тэмдгийн үед хэт их хэмжээний цус гарах, олон хоног сарын тэмдэг үзэгдэх нь хэвийн бус байдлийн илрэл юм. Бие эрүүл байгаа эсэхийг сарын тэмдгийн үед гарч буй цусны хэмжээ, мөчлөгийн хоногоор тооцож мэдэх боломжтой байдаг. Сарын тэмдэг хэвийн үед 60-80 мл цус гардаг. Цус гарах буюу биеийн юм үргэлжлэх хугацаа нь 2-7 хоног байна. Алдах […]
15Цусны ялтас эс багасах (Тромбоцитопени)
Өвчлөл
Судасны гэмтсэн хэсэгт очиж бөөгнөрөн цус алдалтыг зогсоох үүрэгтэй цусны ялтсан эсийн тоо багасахыг цусны ялтас эс багасах буюу тромбоцитопени гэнэ. Энэ өвчин нь дархлааны өвчин, цагаан бөөмийн өвчин гэх зэрэг бусад өвчнүүдээс үүдсэн байж болох ба зарим эмийн гаж нөлөөнөөс үүдсэн байж болдог.  
16Цус багадалт
Өвчлөл
Биед хүчилтөрөгч тараах эрүүл цусны улаан эсүүд дутсанаас цус багадалт үүснэ. Цус багадалттай хүн амархан ядарч сульддаг. Цус багадалт хүнд биш бол эрүүл хоол хүнс хэрэглэж, хүндэрсэн бол нэмэлт эм тариа хэрэглэж эмчилдэг. Цусанд гурван төрлийн эс байдаг. Эдгээр нь халдвартай тэмцэх үүрэгтэй цагаан эс, цусны бүлэгнэлтийг зохицуулах үүрэгтэй цусны ялтас, биеийн бусад хэсгүүдэд хүчилтөрөгч […]
17Зүрхний шигдээс
Өвчлөл
Зүрхний титэм судас бөглөрөхөд зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж богино хугацаанд нас барахыг зүрхний шигдээс гэнэ. Зүрхний булчин нь ажиллахын тулд хүчилтөрөгчийн агууламжтай цусаар тэжээгддэг бөгөөд энэ цус нь зүрхний титэм судсаар дамждаг. Осол гэмтэл, битүү гэмтэл зэргээс үүссэн бүлэн титэм судсанд очин бөглөх, зүрхний титэм судас нарийссан эсвэл гэмтсэн бол цусны эргэлт муудаж улмаар […]
18Зүрхний дутагдал
Өвчлөл
Зүрхний үйл ажиллагааны алдагдлаас болж зүрх эд эрхтний бодисын солилцоонд шаардагдах цусыг зохих хэмжээнд шахаж чадахгүй болсон зүрхний эмгэгийг зүрхний эмгэгийг “зүрхний дутагдал” гэнэ. Зүрхний дутагдал нь зүрхний булчингийн агшиж сунах хөдөлгөөн муудсанаас үүснэ. Ихэвчлэн зүрхний зүүн ховдлын булчингийн агших чадвар буурах ба энэ үед эд эрхтний бодисын солилцоонд шаардлагатай цусыг шахаж чадахгүйд хүрнэ. Зүрхний дутагдлын төрлүүд Тайлбар Зүүн талд Уушгинд шингэн хуралдаж, амьсгал […]
19Зүрхний булчингийн эмгэг
Өвчлөл
Зүрхний булчингийн үйл ажиллагаа алдагдахыг зүрхний булчингийн эмгэг гэх ба уг өвчний улмаас зүрхний агшиж сунах чадвар муудаж, биед цусыг тараах чадвар нь буурдаг. Зүрхний булчингийн эмгэг нь зүрхний дутагдалд хүргэх аюултай. Энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд хүндэрсэн эсэхээс нь шалтгаалан эмэн болон, мэс заслын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Зарим тохиолдолд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нь ч […]
20Зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл (Перикардит)
Өвчлөл
Зүрхийг бүрхэж хамгаалдаг нимгэн үнхэлцэг хальс үрэвсэж хавдахыг зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл буюу перикардит гэнэ. Үрэвссэн давхаргууд бие биедээ шүргэлцэж үрэгдэхэд цээжээр хүчтэй хатгуулах өвдөлт мэдрэгддэг. Перикардит нь ихэвчлэн гэнэт өвдөж удалгүй зүгээр болох боловч удаан хугацаанд өвдөж байвал архаг хэлбэрт шилжсэн байна гэсэн үг. Хүндрээгүй перикардит өөрөө аажимдаа эдгэрдэг бол хүндэрсэн тохиолдолд эмчилгээ шаардлагатай.
21Васкулит
Өвчлөл
Васкулит нь судасны хана үрэвсэх өвчин юм. Судасны хана үрвэссэнээр цусны эргэлт удааширч улмаар бусад эд эрхтнүүдийг гэмтээдэг. Арьс, гэдэс, бөөр, мэдрэлийн судаснууд өртдөг. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй боловч дархлааны эсийн буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Богино хугацааны васкулитыг хурц хэлбэрийн, урт хугацаанд тохиолдох васкулитыг архаг хэлбэрийн гэж ангилдаг. Васкулит нь хэнд ч […]
22Чихрийн шижин
Өвчлөл
Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотойгоор үүсдэг өвчин юм. Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задарна. Энэ нь биеийн бусад эсүүдэд хэрэгтэй энергийг бий болгодог. Харин цусан дахь глюкозын хэмжээг инсулин зохицуулдаг. Чихрийн шижингээр […]
23Чонон яр
Өвчлөл
Хүний биеийн дархлаа систем гадны нөлөө, халдвар, өвчин эмгэгээс биеийн эд эсүүдийг хамгаалах механизмтай байдаг. Гэтэл зарим тохиолдолд энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрч эд эрхтнүүдээ гэмтээж, үрэвссэнээр системийн чонон яр (Systemic lupus erythematosus) өвчин үүсдэг. Чонон яр нь автоиммун буюу өөрийн дархлааны өвчний нэг төрөл юм. Системийн чонон яр нь арьс, үе мөч, бөөр, цусны эсүүд, тархи, […]
24Бамбай булчирхайн даавар хэт ихсэх (Грейвсийн өвчин)
Өвчлөл
Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхайн даавар нь бие махбод дахь бодисын солилцооны хурдыг зохицуулах чухал үүрэгтэй. Бамбай булчирхайн даавар ердийнхөөс ихэсвэл бидний идэж буй хоол хурдан шингэж, илүүдэл […]