13Уушгины хоргүй хавдар
Өвчлөл
Уушгины аль нэг хэсэгт хоргүй, үсэрхийлэх шинж чанаргүй ургаж бий болсон хавдрыг уушгины хоргүй хавдар гэнэ. Уушгины хорт хавдрын эс хурдан үсэрхийлэх, томрох шинжтэй байдаг бол хоргүй хадвар нь биед аюултай сөрөг нөлөө нь харьцангуй бага байдаг. Рентген зураг авахуулсан 500 хүн тутмын нэгд нь уушгины зангилаа ажиглагддаг. Өөрөөр хэлбэл хоргүй шинж чанартай жижиг хэмжээтэй хоргүй […]
14Уушгины буглаа
Өвчлөл
Бактерийн гаралтай халдвар авснаар уушгинд идээт хөндий үүсэхийг уушгины буглаа гэнэ. Дархлаа суларсан, амаар дамжих ямар нэгэн халдвар авсан, зүрхний өвчтэй бол уушгины буглаа үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ. Хүндэрсэн уушгины буглаа нь аминд хүрэх аюултай.
15Архаг бронхит
Өвчлөл
Архаг бронхит нь гуурсан хоолой үрэвсэж, өтгөн идээрхэг цэр ихээр ялгаруулдаг амьсгалын замын өвчин юм. Ихээр ханиалгаж амьсгалахад бэрх болох бөгөөд өвчин үүсэх гол шалтгаан нь ихэвчлэн тамхи байдаг. Агаарын бохирдолтой орчинд удаан байх, тоос тортог ихтэй газар удаан амьдарч ажиллах зэргээс үүдсэн байх боломжтой. Хурц хэлбэрийн бронхитоос ялгаатай нь архаг бронхит нь урт хугацаанд […]
16Уушгины гялтан хальсанд хий хурах
Өвчлөл
Цээжний хана, өрцийг дотор талаас нь цээжний хөндийн эрхтнүүдийг гадна талаас нь бүрсэн нимгэн хальсыг уушгины гялтан хальс гэнэ. Гялтан хальсанд агаар хуралдан орж уушгийг гадна талаас түлхэн шахаж хэвийн ажиллахад хүндрэл учруулдаг. Үүнийг уушгины гялтан хальсанд хий хурах гэнэ.
17Уушгины хатгалгаа
Өвчлөл
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.
18Гуурсан хоолойн үрэвсэл /Бронхит
Өвчлөл
Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит нь агаар дамжуулах замд гадны янз бүрийн хорт хүчин зүйлүүд удаан хугацаагаар үйлчилсний улмаас гуурсан хоолойн салст бүрхэвч, ханын гүн давхаргуудад үрэвслийн процесс явагдан даамжирч, гуурсан хоолойн хананд соривжилт үүсч,  шүүрэл ялгарах, цэвэршүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь алдагддаг амьсгалын замын өвчин юм. Бронхит нь архаг болон хурц гэсэн хоёр хэлбэртэй. 1-3 […]
19Гуурсан хоолой тэлэгдэх өвчин
Өвчлөл
Амьсгал дамжуулах гол үүрэгтэй цагаан мөгөөрсөн хоолой тэлэгдэж, үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байх үед гуурсан хоолой тэлэгдэх өвчин үүсдэг. Амьсгалын замын архаг өвчин, архаг бронхит, халдвартай ханиад томуу, хатгалгаагаар удаан өвчилж, хүндэрсэн тохиолдолд уушги гэмтэн тэлэгддэг байна.
20Гуурсан хоолойн багтраа
Өвчлөл
Астма буюу Гуурсан хоолойн багтраа нь гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж, амьсгал боогдож, амьсгалын зам бөглөрөх шинж тэмдгээр илэрдэг амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин юм.  Астма хэт хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлагдаж, ярих боломжгүй болох ч тохиолдол гардаг. Харшлын гаралтай багтраа нь ихэвчлэн бага насанд үүсэх ба тоос тоосонцор, хоол зэрэг аллергенаар өдөөгддөг (Аллерген – харшил өдөөгч, цочрол үүсгэгч). Харшлын бус гаралтай багтраа […]