Өвчлөл
Зүрхийг цусаар хангаж байх үүрэгтэй артерийн судсыг титэм судас гэнэ. Зүрхний титэм судас хатуурч, нарийсч, улмаар зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдахыг зүрхний титэм судасны өвчин гэнэ. Артерийн судсанд холестролын агууламжтай зүйл буюу өөх тосны тунадас хурж, үрэвсэл үүсгэснээр титэм судасны өвчин болно. Энэ холестролын агууламжтай эд нь бөөгнөрч титэм судас нарийсахад хүргэх бөгөөд, улмаар цусны эргэлтийг удаашруулж цээжээр өвдөх, амьсгал давхцах гэх […]