1Живхний тууралт
Өвчлөл
Бага насны хүүхдүүдэд живх зүүдэг хэсгээр гарсан, халдварт үрэвслийн шалтгаантай тууралтыг хэлнэ. Живхний тууралт бараг бүх хүүхдэд илэрдэг. Живхний хэсгийн тууралт нь үрэвсэл өвдөлтийг үүсгэх ба хүүхэд уцаартай, тавгүй болоход нөлөөлдөг байна. Олон хүүхэд төрөхөөсөө эхлэн живх өмсөхөө болих хүртлээ энэ эмгэгт өртдөг. Эрүүл ахуй муу, живэхээ цөөн сольсноос эрсдэл нэмэгдэнэ. Хүйс, удамшил онцын нөлөөгүй […]
2Түлэгдэлт
Өвчлөл
Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээсээ шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлүүдийг үүсгэдэг. Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай хоол, цахилгаан барааны буруу хэрэглээнээс үүдэлтэй түлэгдэлт илүү тохиолддог. Тэр дундаа бага насны хүүхэд хараа хяналтгүй байдлын улмаас түлэгдэлтэд өртөх магадлал их гардаг. […]
3Арьсны үрэвсэл
Өвчлөл
Арьс нь хамгаалах, дулаан зохицуулах, ялгаруулах, хүрэлцэх мэдрэхүйн үүргийг гүйцэтгэхээс гадна витамин Д-ийн солилцоонд оролцдог хүний хамгийн том эрхтэн юм. Гэвч гадны нөлөө болон удамшлын хүчин зүйл зэрэг олон шалтгааны улмаас арьсанд үрэвсэл үүсдэг. Арьсны үрэвсэл нь дотроо мөн олон хэлбэртэй байх бөгөөд нийтэд нь дерматит гэнэ. Арьсны үрэвсэл хэдэн ч настай хүнд тохиолдож болно. […]