1Бамбай булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Бамбай булчирхай нь хоолойн урд, төвөнхийн яг доор байрлах эрвээхэй хэлбэрийн булчирхай юм. Уг булчирхай хавагнахыг бамбай булчирхайн үрэвсэл гэнэ. Бамбай булчирхай нь зүрх, тархи болон биеийн бусад хэсгийн үйл ажиллагааг хурдасгах эсвэл удаашруулахад нөлөөлөх даавар ялгаруулж бие махбодын бодисын солилцоог зохицуулдаг. Бамбай булчирхайн үрэвслийн төрөл бүрийн хэлбэрүүд байдаг боловч бүгд булчирхайг үрэвсүүлж, хаванг үүсгэдэг. […]
2Бамбай булчирхайн дааврын хэт багасалт
Өвчлөл
Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тэр дундаа 60 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд илүү өртдөг. Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой […]
3Хайрст үлд
Өвчлөл
“Хайрст үлд” нь арьсны эсүүдийн гуужих, нөхөн ургах давтамж өөрчлөгдөх дархлааны системийн өвчин бөгөөд арьсны гадаргуу дээр эд эсүүд хуралдан улайж, маш ихээр загатнуулдаг толбо, тууралт хэлбэрээр илэрдэг. Зарим хэсгийн үлд эдгэрч байхад зарим нь гарч эхлэх байдлаар удаан хугацаанд үргэлжилдэг, архаг явцтай өвчин юм. Энэ өвчнийг бүрэн эмчлэх арга шинжлэх ухаанд нэвтрээгүй байгаа бөгөөд […]