1Хламид
Өвчлөл
Хламид нь бактерийн гаралтай нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн замаар халдварлахаас гадна халдвартай хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэргээс дамжин халдварладаг. Аль ч хүйсийн, бүх насны хүмүүс тусч болох ч залуу эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр байдаг. Хламидын халдвар авсан эмэгтэйчүүдийн 90%, эрэгтэйчүүдийн 70%-д шинж тэмдэг илэрдэггүй гэсэн судалгаа бий. Хламидыг […]
2Умайн салстын үрэвсэл
Өвчлөл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг.  Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.  
3Умай, умайн дайврын идээт үрэвсэл
Өвчлөл
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнд халдвар орж үрэвсэхэд умай, умайн дайврын идээт үрэвсэл үүсдэг. Ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчний улмаас үтрээ, умай, өндгөвч, үрийн гуурсаар нян дамжин энэ өвчнөөр өвчилдөг байна. Умайн дайврын үрэвсэлтэй олон эмэгтэйчүүдэд зовиур илрэхгүй байж болох тул эмчилгээгүй удаан явах тохиолдол гардаг. Тиймээс ихэвчлэн жирэмсэн болж чадахгүй байх, аарцгаар хүчтэй өвдөх үед оношлогддог […]
4Шээс задгайрах
Өвчлөл
Энгийн үед бие засдагаас илүү ойр ойрхон давтамжтай бие засах хүсэл төрөхийг, эсвэл найтаах, чанга ярих үед шээс дусагнахыг шээс задгайрах гэдэг. Хэвийн хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй бие засч болох бөгөөд шөнөдөө ойр ойрхон бие засах нь ажиглагдана.
5Түрүү булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг. Түрүү булчирхай нь давсагны доод хэсэгт байрлах хушганы хэмжээтэй, дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй булчинлаг эрхтэн юм. Уг булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг бөгөөд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Түрүү булчирхайн үрэвслийн төрлүүд Хурц […]
6Шамбарам
Өвчлөл
Шулуун гэдэсний төгөсгөлд байх венийн судас үрэвсэж хавдан, овойж гарч ирэхийг шамбарам буюу геморрой гэдэг. Шулуун гэдэсний үзүүр дэх үрэвссэн судас нь шулуун гэдэсний дотор байрлалтай байхыг дотоод зангилаа, харин хошногоны амсрын арьсан доор байрласан байвал шамбарамын гадаад зангилаа гэж ангилж үздэг. Энэ өвчнийг хүндрүүлэлгүйгээр эрт арга хэмжээ авч чадвал гэрийн нөхцөлд эмчлэгдэх боломжтой. Хүндэрсэн үедээ хөдлөх, хэвийн ажиллах чадваргүй болдог.