1Бөөрний чулуу
Өвчлөл
Бөөрөн дотор хатуу эрдэс, давсаар баялаг чулуу үүсэхийг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуу нь шээсний замын аль нэг хэсэгт сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Хэдийгээр бөөрний чулуу нь маш аюултай гэмтэл учруулдаггүй ч шээсний сувгийг бөглөсөн тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, зовиур шаналгаа ихээр үүсгэнэ.
2Уушгины сүрьеэ
Өвчлөл
Уушгины сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, уушгийг гэмтээх нөлөө үзүүлдэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн халдвар нь нянгаар үүсгэгдэх бөгөөд нян үржих хамгийн тохиромжтой биеийн хэсэг бол уушги байдаг. Сүрьеэгийн идэвхитэй нян нь эмчилгээний явцад устаж үгүй болдог бол, идэвхигүй хэлбэрийн нян нь үлдэх магадлалтай байдаг. Тиймээс удаан хугацааны антибиотик эмчилгээг заавал хийдэг.