1Рахит буюу хүүхдийн сульдаа өвчин
Өвчлөл
Д витамины дутагдлаас үүдэн хүүхдийн яс зөөлөрч, сийрэгжих өвчинг рахит буюу сульдаа өвчин гэнэ. Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх биологийн чухал ач холбогдолтой.  Харин энэ зохицуулга алдагдсанаар рахит өвчин үүсдэг. Тиймээс Д витамины агууламжтай хоол хүнс, нэмэлт хүнсний бэлдмэл хэрэглэх шаардлагатай.