1Трихомониаз
Өвчлөл
Трихомониаз нь бактерийн гаралтай бэлгийн замын халдварт өвчин юм. Заг хүйтэн, тэмбүү, хламид зэрэг бусад бэлгийн замын халдварт өвчнүүдтэй хавсарч явагддаг онцлогтой. Эмэгтэйчүүдийн хувьд эвгүй үнэртэй зүйл үтрээнээс гарах, загатнах, бие засахад өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин эрчүүдийн хувьд шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг.
2Бэлгийн хомхой /Херпес
Өвчлөл
Бэлгийн хомхой нь херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Энэхүү халдвар нь бэлэг эрхтний арьс, салстыг гэмтээх, цэврүүнцэр тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг бөгөөд олон дахидаг, архаг явцтай халдвар юм. Херпес вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий. Нэгэнт халдвар авсан бол жилд хэд хэдэн удаа бэлэг эрхтнээр цэврүүт […]