1Архаг холецистит
Өвчлөл
Цөсний хүүдий нь хэвлийн баруун дээд хэсэгт, элэгний дор байрладаг лийр хэлбэрийн эрхтэн юм. Цөс нь хоол тэжээл дэх өөх тосны боловсруулалтад оролцоно. Архаг холецистит буюу цөсний хүүдийн архаг үрэвсэл нь олон удаагийн цочмог үрэвслийн үр дүнд үүсэх эмгэг юм. Тодруулбал, цөсний чулуу хүүдийн ханыг урт хугацаанд механикаар цочроох, эсвэл цөсний хүүхдийн цочмог (гэнэтийн) үрэвсэл […]
2Нойр булчирхайн хавдар
Өвчлөл
Нойр булчирхай нь элэгний дараах хүний биеийн хоёр дахь том булчирхай бөгөөд ягаавтар өнгөтэй, ходоод хэсгийн ард байрлана. Гол үүргийн хувьд хоол тэжээлийг задлагч бодис (энзим) болон цусан дахь чихрийн хэмжээг зохицуулагч даавар ялгаруулж байдаг. Нойр булчирхайн хавдар нь нойр булчирхайн эдийг бүрэлдүүлэгч эсүүдээс эхлэн үүсэж, цааш цар хүрээгээ тэлэх ба байрлалаас нь шалтгаалан оношлоход […]
3Дотор муухайрах ба бөөлжих
Өвчлөл
Дотор муухайрах нь ихэвчлэн бөөлжихийн өмнө тохиолдох ходоодны таагүй байдал юм.  Харин бөөлжих нь ухамсраар болон өөрийн мэдэлгүйгээр ходоодны агууламжаа амаар албадан гаргаж хоослох үйл явц юм. Дээрх хоёр шинж тэмдгүүд нь олон эмгэгийн үед илрэх нийтлэг шинжүүд бөгөөд ихэвчлэн вирусийн шалтгаант ходоод, гэдэсний үрэвсэл юм уу жирэмсний эхэн үеийн хордлогын шалтгаанаар үүсдэг байна.
4Мухар олгойн үрэвсэл
Өвчлөл
Мухар олгой нь хуруу хэлбэрийн уутанцар эрхтэн бөгөөд хэвлийн баруун доод хэсэгт, бүдүүн гэдэсний суурьтай холбоотой оршдог. Уг эрхтэн халдварын улмаас үрэвсэхийг мухар олгойн үрэвсэл гэнэ. Энэ өвчин нь аль ч насанд тохиолдож болох бөгөөд 10-30 насанд түгээмэл тохиолддог байна.
5Шарталт архинд донтох эмгэгийн нэг шинж үү?
Нийтлэл
Танд согтууруулах ундаа хэрэглэсний маргааш толгой өвдөх, ам хэт цангах, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг үү? Эдгээр нь шарталтын үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд юм. Шарталт нь хүний бие согтууруулах ундаанд агуулагдах этанол спиртийг задалж, гадагшлуулж чадахгүй байгаагаас үүдэж хордлогод орохыг хэлнэ. Гэвч энэ нь хэмжээ хэтрүүлснийх үү, бие согтууруулах ундаа хүлээж авч […]
6Ходоодны шархлаа өвчний талаарх таны мэдэх ёстой зүйлс
Нийтлэл
Ходоод нь хоол боловсруулах үндсэн үүрэгтэй бөгөөд хоногт  1.5 литр орчим хүчиллэг шүүрэл ялгаруулдаг. Таны хэрэглэсэн хүнс 3-10 цаг орчим ходоодонд агуулагдсаны дараагаар хоол тэжээлийн эхэн үеийн боловсруулалт явагдаж эхэлдэг байна. Энэ удаад бид манай улсын эрүүл мэндийн томоохон асуудлуудын нэг болох ходоодны шархлааг онцолж байна. Салст бүрхэвч буюу ходоодны дотор давхарга  шархлан, үе үе […]
7Гепатит А
Өвчлөл
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм. Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь  элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн […]
8Сальмонеллёз
Өвчлөл
Сальмонеллёз нь энтеробактерийн бүлгийн Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгддэг хоолны хордлого хэлбэрээр илэрдэг, ходоод нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Сальмонеллёзын халдварын эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгч, гэрийн тэжээвэр амьтад, муур, нохой, гахай, шувуу зэрэг болно. Халдвар халдварлагдсан сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, тахианы махаар дамждаг. Өвчилсөн хүн халдвар […]
9Цусан суулга
Өвчлөл
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай. […]
10Эмийн болон химийн бодисын хордлого
Өвчлөл
Эмийн болон химийн бодисын хордлого санамсаргүй тохиолдлоор эсвэл зохисгүй хэрэглээнээс үүднэ. Химийн бодисын нөлөөгөөр бие махбод, бодисын солилцоонд өөрчлөлт орох, эд эрхтэн уг бодисын нөлөөнд өртөж амь насаа алдах ч аюултай бөгөөд ийм хордлогыг хурц хордлого гэнэ. Бие махбодод хорт бодисын орох зам: Амаар Амьсгалын замаар Арьс, салст өмссөн хувцсаар орох Эм тариагаар орох (хорт эмийн тун […]
11Хоолны хордлого
Өвчлөл
Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь […]
12Могойд хатгуулах
Өвчлөл
Хортой могойд хатгуулах нь амь насанд аюултай байж болох бөгөөд яаралтай түргэн тусламж дуудах, эмнэлэгт хандах шаардлагатай. Хоргүй могойд хатгуулах нь ч харшлыг өдөөх замаар амь насанд аюултай нөхцөл үүсгэж болно. Ямар төрлийн могойд хатгуулснаа мэдэхгүй байгаа бол хортой могойд хатгуулсан мэтээр арга хэмжээ авна. Могойд хатгуулсан дариудаа хатгуулсан хэсгийг савангаар угааж, хүйтэн жин тавих […]