Өвчлөл
Зүрхийг бүрхэж хамгаалдаг нимгэн үнхэлцэг хальс үрэвсэж хавдахыг зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл буюу перикардит гэнэ. Үрэвссэн давхаргууд бие биедээ шүргэлцэж үрэгдэхэд цээжээр хүчтэй хатгуулах өвдөлт мэдрэгддэг. Перикардит нь ихэвчлэн гэнэт өвдөж удалгүй зүгээр болох боловч удаан хугацаанд өвдөж байвал архаг хэлбэрт шилжсэн байна гэсэн үг. Хүндрээгүй перикардит өөрөө аажимдаа эдгэрдэг бол хүндэрсэн тохиолдолд эмчилгээ шаардлагатай.