1Бамбай булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Бамбай булчирхай нь хоолойн урд, төвөнхийн яг доор байрлах эрвээхэй хэлбэрийн булчирхай юм. Уг булчирхай хавагнахыг бамбай булчирхайн үрэвсэл гэнэ. Бамбай булчирхай нь зүрх, тархи болон биеийн бусад хэсгийн үйл ажиллагааг хурдасгах эсвэл удаашруулахад нөлөөлөх даавар ялгаруулж бие махбодын бодисын солилцоог зохицуулдаг. Бамбай булчирхайн үрэвслийн төрөл бүрийн хэлбэрүүд байдаг боловч бүгд булчирхайг үрэвсүүлж, хаванг үүсгэдэг. […]
2Лаймын өвчин
Өвчлөл
Лаймын өвчин нь боррелийн нянгаар үүсгэгдэх, байгалийн голомтот халдварт өвчин юм. ХХ зууны эхэн үед эрдэмтэд хачигт хазуулсан хүмүүсийн тухайн газарт улайж, өвдөлт өгч, улмаар мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж байсан талаар бичиж тэмдэгдэсэн байдаг. Харин 1975 онд АНУ-ын Коннектикут мужийн Лайма хотын хэсэг оршин суугчдын дунд нэгэн төрлийн хачигт хазуулснаас үений үрэвсэл бүхий өвчний дэгдэлт […]
3Цусны даралт ихсэх
Өвчлөл
Зүрхний булчин агшин биеийн эд эрхтэн рүү цус шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэнэ. Цусны даралт нь зүрхний цохилт болон судасны нарийсалттай нягт холбоотой бөгөөд зүрхний цохилт их, судас нарийн байх тусам даралт өндөр байна. Даралт өндөр байх нь судсыг гэмтээж, зүрхний дутагдал, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсгэх аюул дагуулдаг. Цусны […]
4Зүрхний дутагдал
Өвчлөл
Зүрхний үйл ажиллагааны алдагдлаас болж зүрх эд эрхтний бодисын солилцоонд шаардагдах цусыг зохих хэмжээнд шахаж чадахгүй болсон зүрхний эмгэгийг зүрхний эмгэгийг “зүрхний дутагдал” гэнэ. Зүрхний дутагдал нь зүрхний булчингийн агшиж сунах хөдөлгөөн муудсанаас үүснэ. Ихэвчлэн зүрхний зүүн ховдлын булчингийн агших чадвар буурах ба энэ үед эд эрхтний бодисын солилцоонд шаардлагатай цусыг шахаж чадахгүйд хүрнэ. Зүрхний дутагдлын төрлүүд Тайлбар Зүүн талд Уушгинд шингэн хуралдаж, амьсгал […]
5Зүрхний булчингийн эмгэг
Өвчлөл
Зүрхний булчингийн үйл ажиллагаа алдагдахыг зүрхний булчингийн эмгэг гэх ба уг өвчний улмаас зүрхний агшиж сунах чадвар муудаж, биед цусыг тараах чадвар нь буурдаг. Зүрхний булчингийн эмгэг нь зүрхний дутагдалд хүргэх аюултай. Энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд хүндэрсэн эсэхээс нь шалтгаалан эмэн болон, мэс заслын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Зарим тохиолдолд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нь ч […]
6Бөөрний дутагдал
Өвчлөл
Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг “бөөрний дутагдал” гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд яаралтай эмнэлэгт очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой.