1Д витамины дутагдал
Өвчлөл
Д аминдэм нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Бусад аминдэмээс ялгаатай нь Д аминдэм даавартай төстэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд биеийн эс бүрд түүнийг хүлээн авах тусгай рецептор байдгаараа онцлог. Дэлхий нийтэд цусны сийвэн дэх Д аминдэмийн хэмжээ ≥30 нг/мл байхыг хэвийн гэж үздэг бол <20 нг/мл-аас бага хэмжээтэй […]
2Миома
Өвчлөл
Миома гэдэг нь 30-35 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох умайд хоргүй хавдар үүсэх өвчин юм. Энэ өвчин нь үсэрхийлдэггүй гэдгээрээ хорт хавдраас ялгаатай. Хүний нүдэнд харагдахгүй жижгээс теннисний бөмбөг шиг том хавдар ч үүсч болох бөгөөд олон тоогоор ургасан байж болно. Энэ өвчин нь ихэвчлэн зовиургүй байдаг тул миоматай гэдгээ анзаарахгүй байх нь түгээмэл. Эмэгтэйчүүд ¾-д […]
3Рахит буюу хүүхдийн сульдаа өвчин
Өвчлөл
Д витамины дутагдлаас үүдэн хүүхдийн яс зөөлөрч, сийрэгжих өвчинг рахит буюу сульдаа өвчин гэнэ. Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх биологийн чухал ач холбогдолтой.  Харин энэ зохицуулга алдагдсанаар рахит өвчин үүсдэг. Тиймээс Д витамины агууламжтай хоол хүнс, нэмэлт хүнсний бэлдмэл хэрэглэх шаардлагатай.
4Ясны сийрэгжилт
Өвчлөл
Ясны эс нарийсаж, нягт байдлаа алдан хөндий мэт болохыг “ясны сийрэгжилт” гэнэ. Ясны эс нь тодорхой давтамжтайгаар задарч, дахин шинэчлэгдэж байдаг амьд эрхтэн юм. Ясны хуучин давхарга задрахад шинэ яс бий болохгүй байх тохиолдолд ясны сийрэгжилт үүсэх ба улмаар ясны бат бөх байдал алдагдаж хугарал үүсэх, яс цуурах эрсдэл нэмэгдэнэ. Зарим тохиолдолд унаж бэртээгүй байхад […]
5Бөөрний өгсөх замын халдвар
Өвчлөл
Бөөрний өгсөх замын халдвар гэдэг нь халдварлуулагч нян шээсний суваг эсвэл давсагнаас дээш бөөр лүү дамжиж бөөрийг үрэвсүүлдэг шээсний замын халдвар юм. Бөөрний өгсөх замын халдварыг эмчийн хяналтад сайн эмчлэх хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бөөрийг хүнд гэмтээж, цусны урсгалаар бактери тархах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний халдварыг антибиотикоор эмчлэх бөгөөд ихэвчлэн эмнэлэгт хэвтэн […]
6Бөөрний архаг үрэвсэл
Өвчлөл
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг. Урт […]
7Цөсний чулуу
Өвчлөл
Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм. Улмаар хүн хоол идэх үед шингээх зорилгоор уутанцраас цөс гадагшилдаг. Харин элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, цаашлаад “цөсний чулуу” гэж нэрлэх хатуувтар бүтэцтэй давсархаг биет болж тогтдог. Холестеролын чулуу – нийтлэг тохиолддог энэ төрлийн чулуу нь […]