1Нүдний өвдөг
Өвчлөл
Бактерийн халдвараас үүдэн сормуусны угт өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Сормуусны угт гаднаас халдвар авснаар өвчтэй, идээтэй хавдар үүсэхийг нүдний өвдөг гэнэ. Ихэнхдээ эрүүл хүнд тодорхой хэмжээгээр байха стафилококк бактериас болж үүснэ. Насанд хүрэгчдэд өвдөг гарах нь бага ч контакт линз зүүдэг, нүдээ буддаг бол өвдөг гарах магадлалыг нэмэгдүүлдэг. Зовхины ирмэг дээр улаан […]
2Нүдний ядаргаа
Өвчлөл
Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц удаан ширтэх, гар утасны дэлгэцрүү удаан ширтэх зэргээр нүдийг хэт их ядрааснаар нүдний ядаргаа болдог. Нүдэнд илэрч буй зовиур, өвдөлтийг эмчилж, арга хэмжээ авснаар эдгэрэх боловч нүдний бусад өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог.
3Хамрын салстын ургацаг
Өвчлөл
Хамрын салстад зөөлөн, хөндүүргүй ургацаг үүсэхийг хамрын салстын ургацаг гэнэ. Эдгээр ургацаг нь усны дусал шиг эсвэл усан үзэм шиг харагдаж болно. Хамрын салстын ургацаг нь элдэв шинж тэмдэггүй байж болох болно. Харин олноор ургасан эсвэл том хэмжээтэй ургацаг нь хамрыг хөндийг бөглөж амьсгалахад хүндрэл учруулна.
4Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
Өвчлөл
Нүдний алимыг бүрхэх нимгэн тунгалаг хальсыг салст бүрхүүл гэнэ. Салст бүрхүүлийн нарийн судсууд үрэвсэхэд нүдний цөцгий улаан өнгөтэй болж харагддаг. Энэ үрэвсэл нь бактерийн гаралтай, вирусийн гаралтай эсвэл харшлын нөлөөллөөр үүссэн байж болно.