1Галактоземи
Өвчлөл
Галактоземи нь бодисын солилцооны ховор тохиолдох эмгэг юм. Эхийн хөхний сүү хүүхдийн биед хэрэгтэй тэжээлийн бодис, дааврууд, бие махбодыг халдвараас хамгаалах, эрүүл байлгах эсрэг бие зэрэг олон бодисыг агуулдаг. Уг эмгэгийн үед хөхний сүү болон нэмэлт сүүнд агуулагдах сахарын нэг болох галактозыг хувиргаж энерги үүсгэх явц саатдаг. Энэ нь нярайд олон асуудлыг үүсгэх ба эмчлэгдээгүй […]
2Шарталт архинд донтох эмгэгийн нэг шинж үү?
Нийтлэл
Танд согтууруулах ундаа хэрэглэсний маргааш толгой өвдөх, ам хэт цангах, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг үү? Эдгээр нь шарталтын үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд юм. Шарталт нь хүний бие согтууруулах ундаанд агуулагдах этанол спиртийг задалж, гадагшлуулж чадахгүй байгаагаас үүдэж хордлогод орохыг хэлнэ. Гэвч энэ нь хэмжээ хэтрүүлснийх үү, бие согтууруулах ундаа хүлээж авч […]
3Бүслүүр херпес
Өвчлөл
Бүслүүр херпес нь херпес зостер вирусээр үүсгэгдэх эмгэг юм. Урьд нь салхин цэцэгээр өвдсөн хүмүүс бүслүүр херпесээр өвдөх бөгөөд ахимаг насныханд элбэг тохиолдоно. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа салхин цэцгээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхэд төрсний дараах эхний 2 жилийн дотор бүслүүр херпесээр өвдөх тохиолдол бий.
4Балнад буюу Гэдэсний хижиг өвчин
Өвчлөл
Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм. Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний […]
5Гепатит А
Өвчлөл
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм. Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь  элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн […]
6Сальмонеллёз
Өвчлөл
Сальмонеллёз нь энтеробактерийн бүлгийн Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгддэг хоолны хордлого хэлбэрээр илэрдэг, ходоод нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Сальмонеллёзын халдварын эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгч, гэрийн тэжээвэр амьтад, муур, нохой, гахай, шувуу зэрэг болно. Халдвар халдварлагдсан сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, тахианы махаар дамждаг. Өвчилсөн хүн халдвар […]
7Цусан суулга
Өвчлөл
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ. Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай. […]
8Хоолны хордлого
Өвчлөл
Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь […]
9Умайн салстын үрэвсэл
Өвчлөл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг.  Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.  
10Уушгины хатгалгаа
Өвчлөл
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.