1Тархины судасны аневризм
Өвчлөл
Тархины судсанд цүлхэн үүсэхийг тархины судасны аневризм гэнэ. Ихэвчлэн мөчирнөөс ургасан жимс шиг харагдах энэ цүлхэнгээс цус шүүрэх эсвэл хагарч тархинд цус алдан улмаар цус харвах аюултай. Голчлон тархийг хамгаалагч нимгэн хальсны дотор талд явагддаг. Цүлхэн хагарах эсвэл цус шүүрэх нь амь насанд халтай тул яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байдаг.
2Тархины судасны буруу байрлал
Өвчлөл
Тархин дахь артерийн болон венийн судаснуудын холбоос хэсэг нь буруу байрлалтай болж орооцолдохыг тархины судас буруу байрлал гэнэ. Артерийн судас нь хүчилтөрөгчийн агууламжтай цусыг биеийн бусад хэсгүүдэд тараах үүрэгтэй. Харин венийн судас нь хүчилтөрөгчгүй цусыг зүрхрүү хураах үүрэг гүйцэтгэдэг. Тархины судасны буруу байрлал нь энэ процессыг алдагдахад хүргэнэ. Хэдийгээр судасны буруу байрлал нь биеийн аль ч хэсэг тохиолдож болох ч […]