13Харшил
Өвчлөл
Дархлаа хэт их идэвхжиснээс харшил үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг. Хүний дархлааны систем харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд биед илэрч эхэлдэг.
14Бөөрний чулуу
Өвчлөл
Бөөрөн дотор хатуу эрдэс, давсаар баялаг чулуу үүсэхийг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуу нь шээсний замын аль нэг хэсэгт сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Хэдийгээр бөөрний чулуу нь маш аюултай гэмтэл учруулдаггүй ч шээсний сувгийг бөглөсөн тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, зовиур шаналгаа ихээр үүсгэнэ.
15Бөөрний дутагдал
Өвчлөл
Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг “бөөрний дутагдал” гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсдэг. Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд яаралтай эмнэлэгт очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой.
16Элэгний хатуурал
Өвчлөл
Элэгний хатуурал буюу цирроз нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг хэлнэ. Ихэнх тохиолдолд архины хэт хэрэглээ олон жил үргэлжилсэн болон үрэвслийн нөлөөгөөр элэгний хатуурал буюу цирроз үүсдэг. Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй боловч эрт оношилж чадвал амь насанд аюул учруулахаас нь сэргийлж чадна. Харин […]
17Нойр булчирхайн үрэвсэл
Өвчлөл
Нойр булчирхай нь глюкозыг зохицуулдаг даавар болон ферментийг бий болгодог. Хэвийн үед энэхүү фермент нь нарийн гэдсэнд очиж хоол боловсруулах үйл явцад оролцдог байна. Харин нойр булчирхайн ялгаруулсан фермент нь нойр булчирхай дотор байхдаа ажилласнаар нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Хэвийн ажиллагаа нь алдагдсан нойр булчирхай нь хоол боловсруулах системийг алдагдалд оруулах бөгөөд чихрийн шижин өвчний […]
18Залгиурын үрэвсэл
Өвчлөл
Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.
19Мигрень
Өвчлөл
Толгой хүчтэй, давтамжтай базалж өвдөх байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмгэгийг мигрень /Migraine/ гэдэг. Мигрень нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал ба мэдрэлийн системийн хэт ачааллаас шалтгаалж дангаараа, эсвэл хавсарсан хэлбэрээр үүсдэг. Толгойн өвдөлт нь хэдэн цаг, хэдэн өдрөөр ч үргэлжилж болдог. Толгой өвдөх нийт тохиолдлын 90 гаруй хувь нь мигрень ба хурцадмал толгойн […]
20Уушгины хатгалгаа
Өвчлөл
Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Гэхдээ бусад өвчинтэй хавсарсан бол хүндрэх аюултай.